Шадар сайд асан Ц.Оюунбаатарыг шүүх хурал хойшлогдлоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 01 сарын 08

Шадар сайд асан Ц.Оюунбаатарыг шүүх хурал энэ сарын 19-ны өдөр хүртэл хойшлогдлоо. Учир нь, шүүгдэгч Д.Жаргалсайхан нь 2019.01.08-16-ны өдрийг хүртэл эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтсэн гэх эмчийн магадлагааг ирүүлсэн, мөн шүүгдэгч О.Тэмүүжингийн өмгөөлөгч Н.Тэрбиш нь хөдөө орон нутагт шүүх хуралд оролцож байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүгч хүлээн авсан байна. Шадар сайд асан Ц.Оюунбаатарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж, Ц.Оюунбаатар, Д.Жаргалсайхан, О.Тэмүүжин нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, ял төлөвлөөд байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gana(202.126.89.23) 2019 оны 01 сарын 08

Hulgai hiihgui l bol bj suuj chadhaa baichihsan ene metiin zavaan har hulgaichidiig dahij turiin alba ruu uliij chadahgui bolgood baimaar baih yum aa.

0  |  0
Gana(64.119.16.176) 2019 оны 01 сарын 08

Bichsen comment ustgahaa bolioch archaagui Zindaagiinhan!!!!!!!

0  |  0
Top