Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид урт цагааны гудамжинд дархан болон алт мөнгө худалдан авдаг ченж нар их хэмжээний мөнгөн аяга, мөнгөн аяганы хуулсан металыг тодорхойгүй хүмүүсээс тогтмол худалдаж авч байна гэсэн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад гарал үүсэл тодорхойгүй мөнгөн аяга эд зүйлсийг явуулийн хүмүүсээс худалдан авдаг болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
Мөнгөн аяга худалдаж авдаг иргэд нь ямар нэгэн зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан ба хувь хүнээс зарж буй эд зүйлийн гарал үүслийг тодруулахгүйгээр шууд худалдан авдаг байна. Тухайлбал, Хилийн 0225 ангийн цэргийн ангийн хамт олноос дурсгав, 113 дугаар цэцэрлэгийн 30 жилийн ойгоор дурсгав, хоёр дүүдээ аз жаргал эрүүл энхийг хүсье Д.Мягмарсүрэнгийн гэр бүлээс гэсэн дурсгалын бичиглэлтэй 30 орчим мөнгөн аягыг хураагдсан бөгөөд хохирогчдийг эрэн сурвалжилж байна.
Тиймээс хохирсон иргэд Нийслэлийн мөрдөн шалгах газрын жижүүрийн 88222255 дугаар болон Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчидтай ирж уулзана уу.
Сэтгэгдэл ( 0 )