2017 онд “BBC Cardiff Singer of the World” уралдааны “Романс” төрөлд тэргүүн байр эзэлж, “Ари” төрөлд дэлхийн таван дуучны нэг болж байсан Монгол Улсын Гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар Санкт-Петербургийн "Марийнский" театрт дахин дуулахаар болжээ.
Өмнө нь 2015 онд "Марийнский" театрт гоцлол дуучнаар ажиллаж байсан тэрбээр энэ удаа илүү урт хугацааны гэрээ байгуулж, хилийн чанадад амьдрахаар болсон гэдгээ өөрийн цахим хаягаараа уламжлан хэлжээ. Мөн олон улсын томоохон уралдаануудад ч "Марийнский" театраар овоглон оролцохоор болсон байна.
Тэрбээр өнгөрсөн онд Бельги улсын нийслэл Брюссельд болсон АСЕМ буюу Ази, европын дээд хэмжээний чуулга уулзалтын соёлын наадам /ASEM culture festival/-д Монгол Улсаа төлөөлөн оролцсон. Мөн “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгчээр ажилласан билээ.
Сэтгэгдэл ( 9 )
Bayar xurgei amjilt. Biee ix toovol teneg boldog uym gesen shuu! Uxaantai xunleg yavaarai avyastan ta Bid bishirch itgii. Tandaa
Хамаг хөгшин залуу авгай нарыг нь бавчих гээд бөгсний хэрүүл гаргаад хэцүү гэсээн хаха
Sain bna. Amjilt
Amjilt husye
Jinhene Delhiin hun. Delhiin songodog urlagt iim amjilttai baina gedeg unen BAHARHMAAR shuu. Amjilt husey.
Amjilt
Манай дуурийн театр энэ хүнийг авдаггүй хачин шүү
Сайхан залуучуудаа алдаж байна даа. Бид Азидаа тэргүүлэх театртай, мундаг дуучидтай, тэгээд яагаад болохгүй байна. Муу менежмент гэж бодож байна
Бачр хүргэе мундаг залууд