”Утгын чимэг” наадмын шилдэг бүтээлүүд өнөөдөр тодорно

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 09

Монголын зохиолчдын эвлэлээс "Утгын чимэг" богино өгүүллэгийн наадмыг жил бүр зохион байгуулдаг. Энэ удаагийн наадмыг Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн ойн хүрээн явуулж байна. Монголын зохиолчдын эвлэл 1990 онд богино хэмжээний өгүүллэгийн "Шувуун саарал" наадмыг анх зохион байгуулж байсан бол 1993 оноос "Утгын чимэг" хэмээн нэрлэж, өдгөө 25 дахь жилтэйгээ золгож байна.

 

Тус наадмын зорилго нь Монголын уран зохиолын богино өгүүллэгийн урын санг баяжуулах, шинэлэг хэлбэрээр туурвисан, шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцэхүйц шилмэл бүтээлийг олны хүртээл болгоход оршдог. 

 

"Утгын чимэг" наадам өнөөдөр /2019.01.08/ Монголын хүүхдийн ордонд 18:00 цагаас болж, богино хэмжээний хүүрнэл зохиол, өгүүллэгийн төрөлд шилдгүүдээ тодруулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top