Олон улсын илгээмжээр ирсэн их хэмжээний хар тамхийг илрүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 01 сарын 09

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас, Гаалийн ерөнхий газартай хамтран шалгалт явуулж олон улсын илгээмжээр их хэмжээний хар тамхи нэвтрүүлэхийг завдсан хэргийг илрүүлжээ.

 

Тодруулбал, өнгөрөгч долоо хоногт Герман улсаас Монгол Улсын иргэнд хаяглагдсан илгээмж ирсэн ба уг илгээмжийг шалгахад мансууруулах бодис болох нь тогтоогджээ. Уг хэрэгт нэг иргэнийг сэжиглэн шалгаж байгаа ба дээрх этгээд өмнө нь энэ төрлийн илгээмж хүлээн авч байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

Иймд, Иргэн танд улсын хилээр хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар нэвтрүүлж байж болзошгүй сэжигтэй үйлдлийн талаар мэдээ, мэдээлэл байвал Цагдаагийн ерөнхий газар болон Гаалийн байгууллагад  мэдээлж, болзошгүй эрсдлээс хамгаалахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zaya(59.153.115.155) 2019 оны 01 сарын 09

Angiin anddaa ajliin ulam ih amjilt

0  |  0
ма(45.117.35.4) 2019 оны 01 сарын 09

Цагдаагийнхандаа амжилт хүсьеэ монголын ирээдүйг мансуурлаас авраарсанд талархаж байна

1  |  0
ЗОЧИН(64.119.19.139) 2019 оны 01 сарын 10

Цагдаагийнхандаа баярлалаа илрүүлсэн хүмүүст нь урамшуулал олгож байвал зүгээрсэн.

1  |  0
Top