Монголын зохиолчдын эвлэлийн түүхт 90 жилийн ойн хүрээнд 22 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам өчигдөр /2019.01.09/ Монголын хүүхдийн ордны Их танхимд боллоо.
Энэ жилийн “Утгын чимэг” наадамд Улаанбаатар хот болон орон нутгийн 62 зохиолч бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд 10 бүтээл шалгарчээ. Тодруулбал, зохиолч М.Уянсүхийн “Алтан худаг”, Ц.Ганболдын “Араатан”, Г.Даваасүрэнгийн “Байлдааны морьд”, М.Эрдэнэбатын “Байхгүйн зовлон”, Б.Цоожчулуунцэцэгийн “Булангийн зогсоол”, С.Дамдиндоржийн “Гурван хэмжээс”, Т.Бум-Эрдэнийн “Олон болоорой”, П.Батхуягийн “Сүүлчийн зүсэлт”, С.Оюуны “Тэнгэрийн хүү”, Л.Эрдэнэбатын “Эх оронгүй хүн” богино өгүүллэг шилдгийн шилдэг бүтээлийн төлөө өрсөлдлөө.
“Утгын чимэг-22” наадмын оны шилдэг бүтээлээр зохиолч С.Дамдиндоржийн “Гурван хэмжээс” богино өгүүллэг шалгарч, зохиолч Т.Бум-Эрдэнийн “Олон болоорой” бүтээл хоёрдугаар байрыг хүртэж, зохиолч Б.Цоожчулуунцэцэгийн “Булангийн зогсоол” богино өгүүллэг гутгаар байрт шалгарлаа. Бусад долоон зохиолчийн бүтээлд тусгай байрын шагнал олгожээ.
Сэтгэгдэл ( 0 )