СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цооногт ажиллаж байсан иргэн агааргүйдэж нас баржээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 01 сарын 09

Энэ сарын 8-ны өдөр Налайх дүүргийн гуравдугаар хороонд иргэн С-ийн эзэмшлийн далд уурхайн ам цооногт иргэн О агааргүйдэж, нас баржээ.

 

Тодруулбал, тус дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 01.08-ны өдрийн 11:15 цагт хүлээн Онцгой байдлын албанд уурхайн цооногт хүн агааргүйдэж, ухаан алдсан тухай дуудлага мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу Үндэсний аврах бригадын харьяа Уул уурхайн аврах ангийн арван алба хаагч, хоёр автомашинтай 11:22 цагт очиж ажилласан. Уурхайн цооногт тус дүүргийн нэгдүгээр хороонд оршин суугч иргэн 44 настай, эрэгтэй О нь далд уурхайн 90 градусын босоо аманд ухаан алдаж унасан байсныг тус уурхайн ажилчид гаргасан байжээ. Тус иргэнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн 11:28 цагт эмнэлгийн байгууллагад хүргэж өгсөн боловч очсоны дараа нас барсан тухай Уул уурхайн аврах ангиас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top