Эрчим хүчний сайд асан М.Сономпилыг “Амгалан” дулааны станцыг өргөтгөсөн Хятадын “Чайна машинери, инженеринг” компанид татварын хөнгөлөлт үзүүлж, улсад хохирол учруулсан үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас шалгаж, хэргийг өнгөрөгч 2018 оны арваннэгдүгээр сард шүүхэд шилжүүлсэн билээ.
Уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2019.01.09/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, яллагдагч М.Сономпилыг шүүхэд шилжүүлж, шүүх хурлыг нэгдүгээр сарын 23-ны өдрийн 12:00 цагт явуулахаар товлолоо.
Сэтгэгдэл ( 0 )