ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

2019 оны 01 сарын 10

 

Өвлийн адаг хөхөгчин үхэр сар. Есөн улаан мэнгэтэй, Улаагчин хонь өдөр

  • Аргын тооллын: 2019.1.10, Пүрэв гараг
  • Билгийн тооллын: 4
  • Наран ургах шингэх: 08.35-17.23
  • Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top