Улаанбаатар хотод чөлөөт бөхийн 23 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болохоор товлогдлоо.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг эх орондоо зохион байгуулах хүсэлт тавьсан Монголын чөлөөт бөхийн холбоонд албан ёсоор хариу өгч, өөрийн төлөвлөгөөт хуваарьт оруулсан баяртай мэдээг дуулгалаа.
U-23 анхдугаар Азийн АШТ 2019 оны гуравдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болно.
Манай улс 1973, 1993, 2001 онд насанд хүрэгчдийн, 2014 онд залуучууд, 2013 онд өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг нутагтаа хүлээж авч байсан түүхтэй.
Сэтгэгдэл ( 1 )
Сайхан мэдээ байна. Залуусдаа амжилт хүсье.