Хавайн аралд нас барсан хүүгийн цогцсыг Монголд авчирчээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 01 сарын 10

Монгол Улсын иргэн, 13 настай Ц.Т гэх хүү гэр бүлийн хамтаар Хавайд амарч явахдаа усанд живж нас барсан хэрэг өнгөрөгч амралтын өдөр гарсан.

 

Талийгаач хүүгийн эцэг, эх энэхүү осолд “Island divers” компанийн шумбагчдыг буруутган, шүүхэд хандаад байгаа ба тэд албан ёсны өмгөөлөгчтэй болжээ. Өмгөөлөгч Майкл Ливингстон хэлэхдээ “Нас барсан хүү усанд сэлж чаддаггүй байсан. Гэтэл шумбагчид хүүг далайн ёроолд орхиж явсан. Осол болох үед харгалзах ёстой шумбагч хажууд нь байгаагүй” хэмээжээ. Харин “Island divers” компанийн зүгээс уг ослын талаар ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй хэмээсэн байна.

 

Www.hawaiinewsnow.com цахим сайтын мэдээлснээр, хүү 20 орчим метрийн гүнд шумбаж байсан бөгөөд шумбагчдыг далайн мандалд гарч ирэхэд хүү байгаагүй аж. Ингээд нэг цаг гаруйн турш эрэн хайсны эцэст олж, Хавайн арлын “Queen’s medical center” эмнэлэгт хүргэсэн боловч хүү аль хэдийн амьсгал хураасан байжээ.

 

Хамгийн сүүлийн мэдээллээр, талийгаачийн цогцсыг өчигдөр буюу нэгдүгээр сарын 9-ний өдөр ар гэрийнхэн нь Монгол руу авчирсан байна.


ЭХ СУРВАЛЖИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ!

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
би(122.201.26.172) 2019 оны 01 сарын 15

Монголчуудад далай зохихгүй ээ, бурхан биднийг далайгаас хол байлгасан нь учиртай л гэж боддог шдээ.

0  |  0
Hunii ami $-s unetei(108.218.234.108) 2019 оны 01 сарын 13

Emgenel ilerhiiliye! Bayachuud l bnadaa, MGL-n utaanaas zugtaj, dulaan ornii dalai deer amardag. Ter company-s heden zuun saya $ salgaj boloh l yum bna, geed yahav hunii amiig $-r solih bish. Za tegeed ch manai offshore-chinguud tiimerhuu mungiig toohgui bailgui.

1  |  0
маагий(45.117.35.4) 2019 оны 01 сарын 10

Эвий дээ эвий эцэг эхэд нь яасан хэцүү байгаа болдоо энэ гэр бүлд эмгэнэл илэрхийлеэ .Хайран хүү ум мани бад мэ хум

0  |  0
Иргэн(103.229.122.45) 2019 оны 01 сарын 14

Харамсалтай юмаа зүгээр л эндээ сайхан эрүүл агаартай газар тансаглачихаж болох л байсан байлгүй дээ.Их л завтай мөнгөтэй хүмүүс юм байнаа.

2  |  0
зочин(150.129.141.134) 2019 оны 01 сарын 12

чи яасан баян хулгайч вэ монго лд чамд амрах газар олдсонгүй юу хайран ч хүүхэд

1  |  0
Odoo bolio(202.9.43.115) 2019 оны 01 сарын 12

Said , ded saiduud ulsiin munguur bolson boloogui avgai huuhdee daguulaad l neg l ikh dalai malai deer ocjij amardag mayag delgersen . Gol n ulsiin munguur shuu. Huugee aldsan ger buld emgenel ilerhiileye, tun haramsaltai.

1  |  1
зочин(202.179.31.242) 2019 оны 01 сарын 12

Баячууд аа гэж... мөнгөө үрэх аргаа зөв олооч ээ.

1  |  1
ХОРОЛ(202.179.25.49) 2019 оны 01 сарын 14

MӨНГӨ ТӨЛӨӨД ДАЛАЙН ГҮНИЙ РУУ ШУМБУУЛАА БИЗ ДЭЭЭ. ТЭР ШУМУУЛДАГ КОМПАНИЙ БУРУУ Ш ДЭЭ

3  |  0
зочин(202.179.26.5) 2019 оны 01 сарын 10

Эцэг эх нь яагаад хяналт тавиагүй юм бэ

0  |  0
зочин(66.181.180.136) 2019 оны 01 сарын 12

ямар газар очиж байгаагаа мэдэхгүй байна гэж үү дээ илүү маяг монгол хүнд тохирохгүй дээ

1  |  1
zochin(66.181.185.139) 2019 оны 01 сарын 12

us ch ayultai shuu.

2  |  0
аагий(203.91.118.180) 2019 оны 01 сарын 12

ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлэе хэт эрт яах гэж далай очино вэ

1  |  0
v(66.181.168.8) 2019 оны 01 сарын 12

яах гэж хүүхдийг хэт эрхлүүлэв дээ, харамсалтай байна

1  |  0
Top