ДАРХАН-УУЛ: Эхийн эндэгдлийг сэргийлэх чиглэлээр эмч нар зөвлөлдлөө

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 10

Улсын хэмжээнд эх нярайн эндэгдэл байсаар байна. Тиймээс үүнийг бууруулах үүднээс олон талт ажлыг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь өчигдөр /2019.01.09/ Дархан-Уул аймагт “Эхийн эндэгдлийг сэргийлэхэд, эрүүл мэндийн байгууллага болон салбар дундын хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөн болсон юм. Тус зөвлөгөөнд эх барих эмэгтэйчүүдийн эмч, төрийн байгууллага, их дээд сургууль, Улаан загалмайн нийгэмлэгийн нийт 100 орчим төлөөлөл оролцож, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

 

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудын хүрээнд эрүүл мэндийн чиглэлээр 50 ортой төрөх эмнэлгийн барилга, эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж, нярайн тасгийн тоног төхөөрөмж, авто машин, эрчимт эмчилгээнд шаардлагатай хүүхдийн шарлагын аппарат, агаар шүүгч зэрэгт хөрөнгө оруулалтыг хийжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top