ЗАВХАН: Хүүхдийн тасагт тоног төхөөрөмж бэлэглэв

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 11

Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт НАМЗХ-ны Завхан аймаг дахь салбараас хүүхдийн эмчилгээнд зориулсан шаардлагатай тоног төхөөрөмжүүд бэлэглэсэн байна. Уурын аппарат долоон ширхэг, судас тодруулах аппарат хоёр ширхэг, зүрхний цохилт хэмжигч нэг ширхэг, нярайн жин хэмжигч нэг ширхэг бэлэглэжээ. Нийт хоёр сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмжийг өгсөн байна. 

 

Тоног төхөөрөмжийг бэлэглэх үеэр НАМЗХ-ны төлөөлөл “Хүүхдийн эмнэлгийн ачааллыг бууруулах, хүүхдийн өвчлөлийн үед нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг бэлэн байлгахад залуучууд бид санаачилга гарган тоног төхөөрөмжийг бэлэглэж байгаадаа баяртай байна. Монголын ирээдүй болсон хүүхдүүд минь өвчлөлгүй, эрүүл  өсөх болтугай. Хүүхдүүдийн төлөө цаг наргүй ажилладаг хүүхдийн эмнэлгийн эмч, сувилагч нарын ажлыг хөнгөвчилсөн, эмчилгээ үйлчилгээ шуурхай болоход бидний бэлэглэсэн тоног төхөөрөмж тус болно гэдэгт найдаж байна” гэлээ. Завханы Нэгдсэн эмнэлгийн 40 ортой Хүүхдийн тасаг өнөөдрийн байдлаар ачаалал ихтэй ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top