Уул уурхай хүнд үйлдвэрийн яам ирэх гуравдугаар сард Канадын Торонто хотноо болох чуулга уулзалтад “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцааг олон улсын зах зээлд гаргах, уул уурхайн салбарт баримталж буй бодлогоо танилцуулахаар болжээ. Канадын хайгуулч, олборлогчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг PDAC олон улсын чуулга уулзалтын үеэр Монгол улсын уул уурхайн салбарыг хөрөнгө оруулагчдад сурталчлах тусгайлсан форум зохион байгуулах юм.
Энэ удаагийн PDAC олон улсын хөрөнгө оруулагчдын уулзалтад дэлхийн 135 улсын 25 мянга гаруй төлөөлөгч оролцохоор болсон байна. PDAC олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт 1932 оноос эхлэн зохиогдож ирсэн бөгөөд дэлхийн уул уурхайн салбарын чиг хандлага, хөгжиж буй орнуудын уул уурхайн төслийг хөрөнгө оруулагчдад танилцуулдаг томоохон чуулга уулзалтын нэг юм. Ирэх гуравдугаар сарын 03-06-ны өдрүүдэд Торонто хотноо олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болно.
Эх сурвалж: PDAC, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
Сэтгэгдэл ( 0 )