МҮОХ-ны гишүүдийн хурал нэгдүгээр сарын 25-нд болно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 01 сарын 11

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны Гишүүдийн хурлыг 2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 10:00 цагт "Чингис" зочид буудлын хурлын танхимд зохион байгуулахаар товложээ. МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал оны өмнө болж, Бүх гишүүдийн хурлыг хуралдуулахаар болсон юм.

 

МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн 2018 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгох эрх нээгдсэн тул МҮОХ-ны дүрмийн 16.6, 14.2-р заалтыг үндэслэн МҮОХ-ны Ээлжит бус Олимпийн чуулганыг 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хуралдуулж, МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргасан юм. Уг хүсэлтийг 25-ны өдөр хуралдах Гишүүдийн хурлаар хэлэлцэнэ. Мөн хурлаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

 

 

  • МҮОХ-ны 2018 оны үйл ажиллагааны тайлан

 

  • 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлах

 

  • МҮОХ-ны Хянан шалгах зөвлөлийн тайлан

 

  • МҮОХ-ны 2019 оны төсвийг батлах

 

  • Зарим спортын холбоо болон гишүүдийг МҮОХ-ны гишүүнээр батлах

 

  • Хараат бус, бие даасан сонгуулийн комиссын гишүүдийг сонгох болон МҮОХ-ны Ээлжит бус Чуулганы товыг батлах

 

  • МҮОХ-ны Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top