“Baby Shark” хүүхдийн дуу хөгжмийн зах зээлд алдаршиж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 11

Өмнөд Солонгосын “SmartStudy” хүүхдийн боловсролын сүлжээнээс олон нийтэд түгсэн “Baby Shark” дуу Америкийн хөгжмийн томоохон сэтгүүл Billboard-ын жагсаалтын 32 дугаарт жагслаа.

 

АНУ-д өнгөрсөн долоо хоногт л гэхэд 20.8 сая хүн тус дууг татан авчээ. Дүрс бичлэгийн хайлтын хамгийн алдартай цахим хуудас болох YouTube-д уг дууг 2.1 тэрбум хүн үзжээ. Ингэснээр тус сайтын хувьд хамгийн их хандалттай 30 дахь бичлэг болж байгаа юм.


Сөүл хотод төвтэй “SmartStudy” сургуулийн өмнөх насны боловсролын байгууллагаас англи хэлний сургалтыг хялбарчлах зорилгоор 2015 оны арваннэгдүгээр сараас эхлэн хүүхдийн дууг дүрсжүүлэн байршуулж эхэлжээ. Харин “Baby Shark” дууг 2016 оны зургадугаар сард YouTube цахим хуудаснаа байршуулсан юм. Анх байршсан цагаасаа хойш дэлхийн 11 хэлнээ орчуулагдаж, 100 гаруй хувилбар цацагдаад байна.

 

Олноо алдаршаад байгаа энэ дуу АНУ-ын зах зээлээс гадна Их Британийн шилдэг 40 дууны жагсаалтад багтаж байсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top