Монголын төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” компани Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO гаргаж, гурван тэрбум ам.доллар босгох болсон тухай Японы санхүүгийн алдарт Nikkei сонин мэдээлжээ. Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын тогтоол, шийдвэрээр тус компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг олон улсын зах зээлд гаргахаар болж, өнгөрсөн жилээс эхлээд бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн юм.
Дотоодын улстөржсөн амлалт, дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнийн уналт зэргээс шалтгаалан өнгөрсөн жилүүдэд хувьцаа гаргах боломжгүй байсан юм. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн нийт хувьцааны 15 хувийг нийт ард түмэнд хувьцаа хэлбэрээр тараасан.
“Ирэх зургадугаар сар гэхэд Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалахаар төлөвлөж байна. Олон улсын зах зээл дээр гаргах талаар анхнаасаа төлөвлөж байсан” гэж “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Zindaa.mn” сайтад өгсөн ярилцлагадаа дурдаж байсан юм.
Компанийн зүгээс эхлээд Хонконгийн хөрөнгийн бирж дээр арилжаалсны дараа Нью-Йоркийн хөрөнгийн биржээр дамжуулан хоёрдогч зах зээлд гарахаар төлөвлөж байгаа юм. Өмнө нь Лондонгийн хөрөнгийн бирж ч гарах боломжтой хөрөнгийн биржийн тоонд орж байсан билээ. “Эрдэнэс-Тавантолгой” компани энэ жилийг бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, "Олон улсын зах зээлд гарсан өндөр хөгжлийн жил байх болно" гэж зарласан юм. Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банк энэ онд нүүрсний үнэ унана гэж мэдэгдсэн ч тус компани өөдрөгөөр харж байгаа ажээ.
“2019 болон 2020 онд дэлхийн эдийн засгийн мөчлөгт хямрал эхлэхээс өмнө амжиж IPO гаргах ёстой. Тэгэхгүй бол үр дүнд хүрэхгүй” гэж Taurus Wealth зөвлөх үйлчилгээний компанийн зөвлөх Райнер Майкл Прайсс ярьжээ.
Оны өмнөхөн “Эрдэнэс-Тавантолгой” компанийг түшиглэн 300 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг ашиглалтад оруулж, Оюу Толгойн эрчим хүч хангах гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд шинэ цахилгаан станц 2023 онд ашиглалтад орох юм.
Сэтгэгдэл ( 2 )
erdenes tavantolgoi company iin site buyu tsahim huudas ruu orohoor tailan balans orlogo zarlaga geed yu j alga baih yum . Medeelel bhgu baij yaj IPO gargah yum be . Medeeleliig buren avj baij huvizaag hudaldan avna bas stock market deer borluulmaar yum . Haanaas ene company iin buren medeelel avj boloh ve?
хятадуудад зарж байгаа юмуу танк ороод ирэх вий дээ Женко Зи мэдсэн болов уу