Монголоос АЗИЙН ШИЛДЭГ энтертайнмент нэвтрүүлэг тодорлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 01 сарын 13

”The Voice of Mongolia” шоу нэвтрүүлэг Азийн телевизийн наадмын хоёр номинацид тэргүүлж, шагнал хүртлээ.

 

Азийн телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг "Asian Television Awards"  наадам нэгдүгээр сарын 11-12-нд Малайз улсад  боллоо. 23 дахь удаагийн наадамд анх удаа Монгол Улсаас "Mongol HD" телевизийн бүтээлүүд өрсөлдөж, "The Voice of Mongolia" шоу нэвтрүүлэг "Азийн шилдэг энтертайнмент нэвтрүүлэг", "Азийн шилдэг нутагшуулсан шоу" гэсэн номинацад тэргүүлж, цом хүртлээ. Шагналыг өчигдөр /2019.01.12/ тус телевизийн удирдлагууд гардав. Ёслолд Moнгол HD телевизийн Гүйцэтгэх захирал Ч.Номин, Бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Г.Бат-Эрдэнэ, Програм хариуцсан дэд захирал Б.Гантөмөр, тус телевизийн дуу, хөгжмийн продюсер, найруулагч С.Буянтөгс нар оролцжээ.

 

"Mongol HD" телевизийн гурван нэвтрүүлэг дөрвөн номинацид нэр дэвшсэн. Тодруулбал, шилдэг энтертаймент нэвтрүүлэг, шилдэг нутагшуулсан шоу нэвтрүүлэгт төрөлд "The Voice of Mongolia", шилдэг реалити шоу төрөлд "Shark Tank", шилдэг хөгжөөнт нэвтрүүлэг төрөлд "Төрөх өрөөний тоглоом" зэрэг бүтээлүүд нээлттэй нэр дэвшүүлэлтээс шалгарч, өрсөлдсөн юм.

 

Азийн 200-гаад телевиз эхлээд "Asian Television Awards"-ын нээлттэй шалгаруулалтад оролцдог бөгөөд Ази тивийн өнцөг булан бүрээс сонгогдсон 60 шүүгч тэдгээрээс сонгон, нэр дэвшүүлж, улмаар шилдгүүдийг тодруулдаг. Энэ жилийн тухайд Өмнөд Солонгос, БНХАУ-ын тусгай захиргааны бүс Хонконг, Тайвань, Малайз, Индонези, Япон зэрэг улсын шилдэг телевизүүд "Asian Television Awards"-т өрсөлдлөө. Наадмын шилдгүүдийн шалгаруулалтад мөн Олон улсын аудитын "PWC" агентлаг хяналт тавин ажилладаг.  Ийм өндөр шалгууртай наадамд товчхондоо бол нэр дэвших нь өөрөө нэр төрийн хэрэг байдаг билээ. 

 

"Asian Television Awards" наадмыг 1996 оноос эхлэн  жил бүр зохион байгуулж байна. 


 


Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Enhee(83.255.213.65) 2019 оны 01 сарын 16

Bayar hurgie baharhaj bna shuu

0  |  0
Ондоо (66.181.188.210) 2019 оны 01 сарын 13

Баяр хүргэе ээ мундаг мундаг

0  |  0
Baharhaj bn(64.119.17.173) 2019 оны 01 сарын 13

yamar mundag hudulmurch yum be baharhaj bn bayar hurgey

0  |  0
unshigch(31.164.60.87) 2019 оны 01 сарын 13

chin setgeliin haluun bayar hyrgej az jargal, ulam ich amjilt Hysen erooe

3  |  0
Bat(145.239.1.98) 2019 оны 01 сарын 13

Huuhdee hayad ene hamargui huuhentei suusan durak daa.

0  |  0
Bi(66.181.186.35) 2019 оны 01 сарын 13

Ajilchdiinhaa tsaling shuudai tomsoor tavidag gsn unen bolovuu

0  |  0
Ah ni(27.242.237.181) 2019 оны 01 сарын 13

Congratulations

0  |  0
zochin(66.181.165.198) 2019 оны 01 сарын 13

amjilt husey delhiin hemjeend hureh heregtei

0  |  0
Zochin(220.77.210.119) 2019 оны 01 сарын 13

Bayar hurgie mundag bn

0  |  0
Зочин(103.26.194.231) 2019 оны 01 сарын 13

Баяр хургэе.

3  |  0
Top