Шинэ үндсэн хууль батлагдсан өдрийн ойн барилдаан өнөөдөр /2019.01.13/ “Буянт-Ухаа” спортын ордонд боллоо.
Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, Б.Соронзонболд, О.Хангай тэргүүтэй бөхчүүд зодоглосон уг барилдаанд улсын харцага О.Хангай түрүүлж, улсын аварга Н.Батсуурь үзүүрлэлээ. Их шөвөгт улсын арслан Р.Пүрэвдагва, улсын начин Д.Анар нар үлдэв.
Хэдхэн хоногийн өмнө буюу арванхоёрдугаар сарын 29-нд болсон Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит чансаа өндөр 128 бөхийн барилдаанд өнөөдөр шөвгөрсөн дөрвөн бөхийн гурав нь шалгарч үлдсэн ба өнөөдөр үзүүр түрүүнд үлдсэн хоёр бөх мөн л түрүү булаалдаж, улсын харцага О.Хангай түрүүлж, Н.Батсуурь үзүүрлэн, Д.Анар их шөвөгт үлдэж байсан юм.
Өнөөдрийн барилдаанд дээрх цолтнуудаас гадна наадмаас хойш заал, танхимын барилдаанд зодоглоогүй байсан улсын заан Н.Түвшинбаяр, М.Өсөхбаяр, улсын харцага Ш.Уламбаяр, Ш.Мөнгөнбаатар нарын өндөр чансаатай, улсын цолтой бөхчүүд олон зодоглож, өрсөлдөөнтэй, ширүүн барилдаан боллоо.
Өнгөрсөн оныг олон түрүүтэй үдсэн О.Хангай харцагын хувьд энэ жил ч мөн одтой эхэлж байна. Тэрбээр 2018 оны гуравдугаар сард болсон Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаан, арванхоёрдугаар сарын эхээр болсон Монголын сүмо бөхийн холбооны 25 жилийн ойн барилдаан, Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан зэрэгт түрүүлсэн. Мөн Өмнөд Солонгост болсон тус улсын үндэсний спорт болох ширым бөхийн төрөлд гадаад бөхчүүдийн барилдааныг тэргүүлж, аварга цол хүртсэн бол БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Тува, Монгол Улсын бөхчүүдийн зодоглодог “Алтан бүс" барилдаанд мөн түрүүлсэн билээ.
Сэтгэгдэл ( 4 )
avarga tsol ni arai tomdson bna odoo ingej baihaar barildahaa boli nudnii bulai mini
Batsuuriin uutsiig huga shideh buh mgloos garah uu FBeer 1 bichleg harlaa ter zaluu amid uu nuruu nugasnii gemtel bol avsaan
Buduunuud turuuldeg horrvoo boljee mongol buh
Veegui jinger ymaa