Дэлхийн хамгийн том нисэх онгоцны загварыг баталжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 14

Дэлхийн хамгийн том хэмжээний нисэх онгоцны загвар батлагдаж, удахгүй үйлдвэрлэж эхэлнэ гэж ВВС агентлаг мэдээлжээ. 2020 оны эхээр зорчигчид үлэмж хэмжээтэй нисэх онгоцоор зорчих боломжтой болох гэнэ.

 

Агаарын хөнгөн хийт онгоц, нисдэг тэрэг, нисэх онгоцны эрлийз загвар болох 92 метр урт “Airlander 10” анхны туршилтын нислэгээ 2016 онд хийж байжээ.  Тус хөлгийн үйлдвэрлэгч “Hybrid Air Vehicles” компани өнгөрсөн оны аравдугаар сард Европын агаарын тээврийн аюулгүй байдлын агентлагаас загварын зөвшөөрөл авч байсан бол саяхан Их Британийн Иргэний агаарын тээврийн газраас үйлдвэрлэлийн зөвшөөрөл авснаар үйлдвэрлээ эхлүүлэх боломжтой болжээ.

 

41 сая ам.долларын өртөг бүхий “Airlander 10” нисгэгчтэй үед агаарт таван хоног, нисгэгчгүй үед хоёр долоо хоног 150 км/ц –ийн хурдтай нисэх чадвартай бөгөөд нийт 10 мянган кг тээвэрлэх багтаамжтай аж. Мөн нисэх онгоцыг бодвол “Airlander 10” бага түлш зарцуулдаг гэнэ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
должин дорж (139.5.219.198) 2019 оны 01 сарын 14

Улаанбаатарт автобусны оронд хэрэглэх гээд 7 буудалд Должин эмээ угсарч байгаа

0  |  0
уурхайчин(139.5.219.198) 2019 оны 01 сарын 14

Монголд таарсан эд байгаа юмдаа,,, түлш энэ тэр зардал гарахгүй,,, дээр нь нисгэгч энэ тэр архичингуудаас хамааралгүй ,, ирээдүйн хөлөг ,,, хурд нэмэгдэнэ....

0  |  0
BALLOON(103.111.68.3) 2019 оны 01 сарын 14

Hurd mashin shig bolovch chig shuluun, zamaar bish agaar aar NISNE.

0  |  0
mngl(103.10.23.104) 2019 оны 01 сарын 14

ireeduid 20 jiliin daraa gehed buh nisdeg agaariin holguud nisgegchgui bolno, tegeheer ene ongirood baigaa nisgegchid oorsdiigoo hereggui amitad bolohiig harnaa

0  |  1
зочин(64.119.17.183) 2019 оны 01 сарын 14

Энэ бөмбөлөг чинь машин шиг хурдтай юм аа.

0  |  0
Top