АНУ-ын Cold Spring Harbor лаборатори ДНК-г нээсэн, Нобелийн шагналт эрдэмтэн Жеймс Уотсоны цолыг янз бүрийн арьсны өнгөтэй хүмүүсийн оюуны чадамж өөр байдаг хэмээн хэлсний төлөө хурааж авахаар шийдвэрлэжээ.
Энэ оны нэгдүгээр сарын 2-ний өдөр PBS телевизээр гарсан баримтат кинонд 90 настай эрдэмтэн олны дургүйцлийг хүргэсэн энэхүү тайлбарыг хийжээ.
Лабораторийн мэдэгдэлд “Уотсон докторын хэлсэн үг шинжлэх ухаанаар нотлогдоогүй бөгөөд тус лабораторийн багш, ажилтнууд болон оюутнуудын үзэл бодлыг огт илэрхийлээгүй” гэжээ. Мэдэгдэлд дурдсанаар, судлаачийн хүндэт ивээн тэтгэгч, Оливер Грейсийн нэрэмжит хүндэт профессор, гавьяат удирдагч хэмээх цолнуудыг хурааж авчээ. 2007 онд Cold Spring Harbor лаборатори эл эрдэмтнийг Sunday Times өгсөн ярилцлагадаа Африк ирээдүйтэй гэдэгт эргэлзэж байна гэж мэдэгдсэний дараагаар захиргааны үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тухайн үед судлаач Уотсон “тэдний оюуны чадамж биднийхтэй ижил гэдэг үзэл дээр манай нийгмийн бодлого бүхэлдээ суурилдаг. Гэвч бүх тест тийм биш гэдгийг харуулдаг” гэж мэдэгдэж байжээ.
Жеймс Уотсон орчин үеийн биологи, генетик буюу удамшил зүйн үндэслэгчдийн нэгд тооцогддог. 1953 онд тэрбээр Фрэнсис Крик, Морис Уилкинсоны хамтаар ДНК-ийн молекулын бүтцийг нээсэн бөгөөд 1962 онд тэд физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг хүртэж байжээ.
Сэтгэгдэл ( 8 )
Ug ni uneneiig ni helsen baina daa. IQ1aar hangiin dooruur onuud Africa ulsuud baidag
iim hun hudlaa helehgui
Mongolchuud bol bur mal ulsuud
Haruud mash mundag humuus , bas uhaantai baidag yum bilee .
Үнэн юмыг худлаа хэлэлтэй ч бишдээ. Энэ бол эрдэмтэн хүний эр зоригийн асуудал.
Shar har humuusiin oyuni chadamj stagaan aristanaas dor gejuu. Zunujee zailuul
Aprica ugaasaa ergelzeeteish dee,,,
ТЭД ӨӨРСДӨӨ Л БАТЛААГҮЙ ЮМ БАЙГАА БИЗ... 90 ГАРУЙ НАСТАЙ ЭРДЭМТЭН ХҮН ТУРШЛАГА НЬ ИЛҮҮ БАЙСАН БАЙЖ ТААРАА, ТЭГЭЭД Ч ХУДЛАА БУСДЫГ ГУТААХ САНААГҮЙ Л БОЛ ЯАХ ГЭЖ ХУДЛАА ХЭЛЖ ӨӨРИЙГӨӨ БУСДЫН ҮЗЭН ЯДАЛТАНД ОРУУЛАХЫГ ХҮСЭХ ВЭ ДЭЭ... ЭНЭ БАЙГУУЛЛАГУУД НЬ БАС БОДУУШТАЙ Л БАЙГАА ЮМ...