Монгол Улсаас 70 гаруй бөх Миндиашвилигийн нэрэмжит тэмцээнд зодоглоно

2019 оны 01 сарын 15

Олимп, дэлхийн аварга нэрт бөх Иван Ярыгин, Бувайсар Сайтиев, Адам Сайтиев, Виктор Алексеев, Ахмед Атавов тэргүүтэй олон шилдэг хүчтэнүүдийн анхны багш, ОХУ-ын нэрт дасгалжуулагч Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит олон улсын тэмцээн энэ сарын 18-20-нд Красноярск хотод болно.

 

Тус тэмцээнд Монгол Улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан удирдлагад 70 гаруй бөх зодоглоно гэж МЧБХ-оос мэдээллээ. Тухайлбал, гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Т.Түвшинтулга, Д.Хүдэрбулга, О.Үйтүмэн, Ө.Батзул, Б.Нэмэхбаяр, Б.Батмагнай, Н.Лхамгармаа, Г.Шижир (Идэрхүү), Г.Отгонбаатар, Б.Хаш-Эрдэнэ, Н.Насанбуян, Э.Тэмүүлэн, Б.Бямбадорж, Г.Ганхуяг тэргүүтэй бөхчүүд хүч үзэх аж. Энэ жилээс ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран 70 кг-д, “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга 57 кг-ын жинд барилдахаар болсон.


Тус тэмцээнд түрүүлсэн бөхчүүдийг Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-д оруулцахаар ОХУ-ын Чөлөөт бөхийн холбоо шийдвэрлээд байгаа юм.

ОХУ-ын нэрт дасгалжуулагч Дмитрий Миндиашвили


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top