Булган аймгийн төв Булган суманд энэ оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 15:05 цагийн орчимд гахайн “Мялзан” өвчний сэжигтэй тохиолдол илэрлээ гэсэн мэдээлэл иржээ. Маргааш өдөр нь шинжилгээний хариу гарахад Африкийн гахайн мялзан өвчин болох нь тогтоогдсон байна. Иймээс Орхон аймгийн Онцгой комиссын хурлыг тухайн өдрийн 16 цагт яаралтай зарлан хуралдуулж, аймгийн Засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн А/01 дүгээр захирамжаар Засаг даргын орлогч С.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Аймгийн хэмжээнд Мал эмнэлгийн газар, Баян-Өндөр, Жаргалант сумдын Засаг даргын тамгын газрууд уг өвчлөл хил залгаа орон нутагт гарсантай холбогдуулан урьдчилан сэргийлэх, тандалтын арга хэмжээг зохион байгуулах үүрэг, чиглэлийг өгсөн билээ.
Онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын дагуу Орхон аймгийн хэмжээнд гахайн фермер эрхлэгчдийн байршил газруудад үзлэг тандалт явуулах явцад Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт орших төвлөрсөн хог хаягдлын цэгт 124, Жаргалант сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт орших “Сүүний тасаг” гэх газар 107 тооны гахайн сэг, зэм хаясныг илрүүлэн дээж авч шалгуулахад лабораторийн шинжилгээний хариугаар гахайн “ Мялзан” өвчин болох нь нотлогдоод байна.
Сэтгэгдэл ( 0 )