Талийгаач Т.Гомбосүрэнгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов гарлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 01 сарын 15

Өнгөрөгч оны наймдугаар сарын 9-ний өдөр Засгийн газрын 13-р байр буюу Зам тээврийн хөгжлийн яамны байранд хүн амины хэрэг гарч, тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

 

Уг хэрэгт Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг сэжиглэн, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан юм. Мөн мэргэжилтэн Т.Лхагвасүрэн нарын хоёр иргэнийг уг хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэн шалгаж байсан бол дээрх хоёр иргэний хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгож,  яллагдагч Б.Махбалд холбогдох хэргийг хянаж, харьяаллын дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа юм.

 

Харин уг хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ баасан гараг буюу нэгдүгээр сарын 18-ны өдөр болохоор товлогдсон байна.

 

Яллагдагч Б.Махбал нь ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргын албан тушаалд 2017 оны арванхоёрдугаар сарын 28-нд томилогдон очоод жил гаруйн дараа хүн амины хэрэгт холбогджээ. Өмнө нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд Газрын даргаар ажиллаж байгаад Д.Сумъяабазар сайдын тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөнөөр тус яаманд ажиллаж байсан аж. Түүний 2017 онд АТГ-т гаргаж өгсөн Хөрөнгө орлогын мэдүүлгийг доор хавсаргав.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Lol(66.181.161.116) 2019 оны 01 сарын 15

50 aad nasnii nuh neg iim hurungutei bailguide. Yamar nasaaraa turiin alband ajilsan hun baiga bish

0  |  0
Top