Монголын урлагийн зөвлөл, Америкийн Олон улсын мод хамгаалах соёлын нийгэмлэгтэй хамтран тус нийгэмлэгээс зохион байгуулж буй “Дэлхийн модны өдөр” олон улсын наадамд оролцох уран бүтээлчийг сонгон шалгаруулах уралдааныг зарлажээ. “Дэлхийн модны өдөр” наадам нь мод хүн төрөлхтний амьдрал, тогтвортой хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг олон нийтэд таниулах зорилгоор жил бүр зохион байгуулагддаг соёл урлагийн арга хэмжээ юм.
2018 онд “Дэлхийн модны өдөр” наадам Камбож улсад “Будда торгоны замыг ивээж байна” сэдвийн дор зохиогдож, уран бүтээлч С.Цэнгэл амжилттай оролцсон.
Энэ жил Австрали улсад “Өөрчлөлт” сэдвийн дор гурвадугаар сарын 19-25-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Тус наадмын хүрээнд симпозиум, олон улсын уран бүтээлчдийн модон сийлбэрийн үзүүлбэр, үзэсгэлэн зохион байгуулагдахын сацуу ардын урлагийн сургалт, хөгжмийн наадам, мод тарих үйл ажиллагаа зэрэг арга хэмжээ явагдана. Шалгарсан уран бүтээлч наадамд уригдан, олон улсын уран бүтээлчидтэй хамтран бүтээл туурвиж, үзэсгэлэнд оролцох боломжтой.
Урлагийн төрөл
Сонгон шалгаруулах шалгуур
Наадам болох газар, хугацаа
Сонгон шалгаруулалт
Бүрдүүлэх материал
Шалгаруулалтын материалыг нэгдүгээр сарын 25-нийг хүртэл хүлээн авна.
Сэтгэгдэл ( 0 )