Хүн төрөлхтний өмнө нь хүрч байгаагүй сарны цаад хэсэгт газардсан дэлхийн анхны хиймэл дагуул болох “Чаньэ” буюу “Саран дагина-4” дээр биологийн анхны туршилт амжилттай хийгджээ. Хиймэл дагуулаас илгээсэн хамгийн сүүлийн зурагт хөвөнгийн үр задарч байгаа нь харагдсан байна.
“Чаньэ-4” хиймэл дагуул хөвөн, төмс, рапсын үр болон Arabidopsis хэмээх нэгэн төрлийн цэцэгт ургамал, жимсний ялаа, мөн хөрөнгөцөр гэгдэх хөгц гэсэн нийт зургаан зүйлийн биологийн биет сар руу авч явсан нь үхмэл гариг гэгддэг саран дээр “бичил шим мандал” үүсгэх зорилготой аж. Мэргэжилтнүүд эл туршилтын дүнд саран дээр цэцэглэгч ургамал дэлгэрнэ гэж найдаж байна. Дээрх зургийг “Чаньэ” хөтөлбөрийн биологийн туршилтыг хариуцаж буй Чунчиний их сургуулиас дэлгэжээ.
Эх сурвалж: mn.cctv.com
Крилл монгол хэлний редакц
Сэтгэгдэл ( 0 )