Цагдаагийн хурандаа нар зодолдож, нэгнээ гэмтээсэн асуудал энэ оны нэгдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө гарсан.
Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хурандаа Ц.Ариунбат, Нийслэлийн цагдаагийн газрын ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Д.Отгонжаргал нар ажлын бус цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, сахилгын зөрчил гаргасан тул Цагдаагийн ерөнхий газрын даргын энэ оны б/36 тоот тушаалаар 2019 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Сэтгэгдэл ( 3 )
Архи уудаг цагдаа хэв журам сахиулна гэх нь ёс суриахуунд таарахгүй.Цагдаа болон хуулийн ажилтан нэг ч гэсэн ёс зүй,ёс суртахууны доголдол гаргаж болохгүй.Энэ бол үүрэг байх ёстой гэж бодно.
ene darga nar xudlaa zodoldoj ajlaasaa garaa biz nootoi
манан хурандаа нар биз бодвол