Шаазан урлалын ”Хийморь” үзэсгэлэн нээгдлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 16

Шаазан урлалын мастер Х.Хадхүүгийн уран бүтээлийн "Хийморь" үзэсгэлэн өчигдөр /2019.01.15/ "Үндэсний түүхийн музей"-д нээгдлээ. Х.Хадхүү нь 1991 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийн керамикийн ангийг төгссөнөөс хойш өдгөөг хүртэл тасралтгүй шаазан урлалыг Монголд түгээн дэлгэрүүлж яваа уран бүтээлч юм.


Үйлдвэрлэлийн дамжлагаар бус цөөн тоогоор гар аргаар хийгддэг, нарийн ур хийц, өнгө будаг бүхий түүний бүтээлүүдийг Монголын орчин үеийн шаазан урлалын талаар сонирхон судалдаг, үнэлдэг, цуглуулдаг хүмүүс үнэ цэнэтэйд тооцдог. Х.Хадхүү сүүлийн хоёр жилд Богд хааны ордон музей, Оюу толгойн гүний уурхай, Тавантолгойн нүүрсний уурхайн зэрэг хэд хэдэн сонирхолтой орчинд шаазан урлалын үзэсгэлэн гаргаад байна.  "Хийморь" үзэсгэлэн нэгдүгээр сарын 25-ныг хүртэл "Үндэсний түүхийн музей"-д гарна.

 



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top