Дэлхийн утга зохиолын ноён оргил болсон гурван бүтээлд У.Шекспирийн “Гамлет”, И.В.Гётегийн “Фауст”, М.Сервантесийн “Кихот Ноён” нэрлэгддэг.
Испанийн үргэлжилсэн үгийн зохиолч Мигель Де Сервантес “Кихот ноён” роман нь бичигдэж, хэвлэгдсэн цагаасаа эхлэн алдаршиж, дэлхий дахины уран зохиолын санд Испанийн ард түмний оруулсан хамгийн үнэтэй хувь нэмэр хэмээн үнэлэгдэх болсон төдийгүй хэвлэгдсэн тоогоороо “Библи” судрын дараа ордог байна.
Тэгвэл 1605 нэгдүгээр сарын 16-ны энэ өдөр "Дон кихот" зохиолын эхний дэвтэр хэвлэгдэж байжээ. Сэргэн мандалтын үеийн ноён оргил гэгдэх эл роман монгол хэлнээ "Кихот ноён" нэрээр хөрвүүлэн буулгасан нь олон уншигчдын гарт хүрсэн байдаг. Мөн 2008 онд орчуулагч Н.Пүрэвдавгын хөрвүүлснээр Монголд анх удаа Улсын драмын эрдмийн теарт драмын жүжиг болгон тавьсан юм.
Сэтгэгдэл ( 0 )