Сүмочид хандив цуглуулж, мөнгөө нэгтгэн хүүхдийн эмнэлэг барих гэж байгаа тухай мэдээлэл ойрын өдрүүдэд цахим орчинд таржээ. Их аварга Хакүхогийн санаачилсан гэх эл мэдээллийг хүмүүс үнэн, зөвийг нь мэдээгүй ч сайшаалтай хүлээн авсан. Гэхдээ мэдээлэл үнэн эсэхийг тодруулахаар Их аварга Хакүхогийн ойрын эх сурвалжтай холбогдоход “Аваргын зүгээс энэ тухай ямар нэгэн мэдэгдэл, мэдээлэл хийгээгүй. Ямар ч эх сурвалжгүйгээр мэдээлэл бичиж, тэр нь олон хүнд тарсан бололтой” гэв.
Сүмочдын хувьд эрүүл мэндийн салбарт чиглэсэн олон тусламж үзүүлсэн байдаг ч хараахан одоогоор эмнэлэг барих тухайд нэгдэж, ярилцсан зүйл байхгүй гэдгийг эх сурвалж хэлж байна.
Сэтгэгдэл ( 5 )
Их аварга Давагдорж хүүхдийн эмнэлэг барина гэж 2жилийн өмнөөс мэдэгдэж байсан ш дээ.Тэр санаа биёлэлээ олох гэж байгаа юм биш үү?
Өө үгүй байлгүйдээ. Тэгвэл одоо санаачилж болно шүү дээ
thde oirin ireduid ymr negn ym hiij buteene gej itgej bn, ene chn ymr negn yumni temdeg ch ym bilu
”хараахан болоогүй” гэдэг үгээ ”одоо болсон” гэдэг үгээр солиочээ, ард түмэн чинь боож үхлээ, та нар бол хамгийн баян хүмүүс болчихоод байна ш дээ, одоо л эх орноо элгэн түмнээ гэж харж туслахгүй юм бол хэзээ юм бэ, яах гэж худлаа мэдээлэл тараасан юм бэ, энэ үгэнд чинь итгээд өдөр бүр сумо зурагтаар үзээд байхад, худлаа байсан юм бол сумо үзэхээ болихоос,,,
Tegj l taarna