АТГ гишүүдийн асуудлаар зарласан хурлаа цуцлав

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 01 сарын 16

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас өнөөдөр /2019.01.16/ Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан хэрэгт холбогдсон дөрвөн гишүүний асуудлаар мэдээлэл хийхээр зарласан ч хуралдааныг цуцаллаа. Прокурорын байгууллагаас мэдээлэл өгөх зөвшөөрөл өгөөгүй тул хуралдааныг хойшлуулсан талаар албаны хүмүүс тайлбарлав.

 

УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд нарын дөрвөн гишүүнийг яллагдагчаар татаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах асуудлаар өнгөрсөн долоо хоногт прокурорын байгууллага санал хүргүүлж, түүнийг Халдашгүй байдлын дэд  хороо болон Байнгын хороод, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. Ингээд нэр бүхий дөрвөн гишүүний эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэсэн юм.

 

Тэгвэл АТГ-аас өнөөдөр өгч буй мэдээллээр бол дээрх гишүүд дуудсан хугацаанд байцаалт, мэдүүлэг өгөхгүй, хэрэг шалгах явцад саад учруулж байгаа гэнэ.

 

Дээрх хэвлэлийн хурлыг цуцалсан ч бид  АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээс албан тушаалтнуудын Хөрөнгө орлогын асуудлаар цаг үеийн мэдээлэл авлаа.

 

ВИДЕО

 


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.21.75) 2019 оны 01 сарын 16

25 нд хийх ёстой мэдээлэл яараад л нэг л бишээ. Энхжаргал амь,тэмцэж байна.

0  |  0
Иргэн(122.201.21.153) 2019 оны 01 сарын 16

ЖДҮ 10 жил ийм маягаар явагдаж ирсэн байхад 4 хүний асуудал болгож ярихаас илүү бүгдийг нь он оноор нь гаргаж байгаад зохих ял шийтгэлийг нь хайр найхгүй өг. Бас бусад бүх луйвруудаа адил шүү хэрэгтэй. Тэгэхгүй болохоор хоёрын хооронд нүд хуурсан зүйл болж харагдаад байна.

0  |  0
Top