2019 оны анхны башёд гурав дараалж унасан Японы мэргэжлийн сүмо бөхийн аварга Кисенасато зодог тайлж байгаагаа зарлажээ. Япончуудын 20 гаруй жилийн хүлээлтийг тайлж, аварга цолны босго алхсан тэрбээр ёкозүна болсноосоо хойш нэг жилийн дараа зодог тайлж байна.
“Кисеносато өнөөдрөөс эхлэн зодог тайлж байна. Түүнтэй 30-40 минут ярилцсан. Тэр зодог тайлах зөвшөөрөл олгоно уу гэж гуйсан” хэмээн 32 настай аваргын дэвжээний багш Тагоноура мягмар гарагт /2013.01.15/ хэвлэлийнхэнд мэдэгджээ.
2018 оны есдүгээр сараас хойш Кисеносато найм дараалан ялагдсан нь 1949 оны зунаас эхлэн сүмо бөхийн башё 15 хоног үргэлжлэх болсноос хойшхи аваргуудын амжилтын түүхэн дэх хамгийн муу үзүүлэлт болсон юм.
2017 оны гуравдугаар сард тэрбээр сүүлийн 19 жилд ёкозуна цол хүртсэн анхны япон бөх болж байв. Кисеносато аварга 2002 оны гуравдугаар сард мэргэжлийн сүмо бөхийн дэвжээнд 15 настайдаа анх хөл тавьж, 2004 онд макүүчи дээд зиндаанд дэвшсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )