Нийслэлийн Баянзүрх дүүрэгт өндөр настай эмэгтэйн хоолойг хэрчиж, онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг өнгөрөгч мягмар гарагт буюу 2019 оны нэгдүгээр сарын 15-нд гарчээ.
Хэргийг тодруулбал, тус дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах ... тоот орон сууцны 00 тоотод оршин суух 67 настай эмэгтэйн хоолойг хэрчиж, амь насыг нь хөнөөсөн байжээ.
Болсон явдлыг тодруулахаар манай сурвалжлагч хэргийн газарт очих үед нас барсан эмэгтэйн хувцас, хэрэглэлийг хажуугийн гараж руу гарган хурааж байв. Талийгаач эмэгтэй тус байрны жижүүрээр ажилладаг байсан ба 39 настай Л гэгчтэй хамт амьдардаг талаар эх сурвалж тодотгов. Тэрээр сүүлийн жил гаруй хугацаанд тус орцны жижүүрээр ажиллажээ.
Байрны оршин суугчдын хэлж буйгаар, талийгаач эмэгтэй хамтран амьдагчтайгаа үе үе архидан согтуурч, оршин суугчдын тав тухыг алдагдуулдаг байсан гэх. Тиймээс байрны дарга Б.Н хэрэг гардаг өдрийн өглөө талийгаачийг ажлаа өгөх шаардлага хүртэл тавьжээ. Ингээд талийгаач жижүүрийн өрөөг суллаж, нөхрийн хамт нүүхээр болж, эд зүйлсээ машины гаражид хурааж үлдээсэн ч үдээс хойш нь архидан согтуурсан аж.
Хэрэг оройн 19:00 цагийн орчимд жижүүрийн байранд гарсан гэх ба талийгаач хамтран амьдрагчтайгаа муудалцах чимээ гарч байсан гэдгийг оршин суугчид хэлж байв.
Дээрх хэргийн тухай дуудлага хэрэг гарснаас цаг гаруйн дараа цагдаагийн байгууллагад ирсэн ба сэжигтнийг яаралтай эрэн сурвалжилсны дүнд 39 настай Л гэгчийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж, саатуулан шалгаж эхэлжээ. Хэргийн газраас эд мөрийн баримтаар 30 см урттай шар өнгийн хутга хураан авсан бөгөөд сэжигтэн этгээд хэрэг үйлдэхдээ уг хутгийг хэрэглэсэн гэдгээ урьдчилсан байдлаар хүлээн зөвшөөрөөд байгаа аж.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар хүний амь насыг санаатайгаар, онц хэрцгий аргаар бүрэлгэсэн гэх үндэслэлээр үргэлжлүүлэн шалгаж байна.
Талийгаач эмэгтэй нүүхээр бэлтгэж байсан нь...
Хэрэг энд үйлдэгдсэн бөгөөд талийгаачийн байсан өрөөнд шинэ жижүүр нүүж оржээ
Сэтгэгдэл ( 5 )
End bichsen humuus bur mongoliin amidralaas tasartsuumuu haashaa yum. Ortsnii jijuuruud bugd l ingej shatnii doodoh jijigheen zaind l amidardag shd. Ene ajil ni oldoj baival harin ch ih yum. Ajil olgogchuud sonin sonin shaardlaguud tavina. Ajillulchaad tsalingaa tsagt ni uguhgui, tsalingaas ni yanz yanziin ur suutgaj avna. Nen yaduu amidraltai humuus mash ih bolj bn.
ene hymyys yaj setgeed bnaa!!!hynii ami nas hohirood baihad yu yariad bnaa;bidnii toroos anhaaral halamj sydraga yosgyi hymyynii amidral tyiliin doroi bolson hiigeed hymyyjil soyol irgensil maani chetger sygelsen chag yrgelj aidast nebtersen archaagyi doroi boljee gej heleh geed bna uu?iim hymyys zendee s dee geed baigaa ni ingeed yheed bna geh geed bna uu?enyyniig bygdeeree helcheh chag ye bol men?gol ni yynees seremjilj bid eersdeen hymyyjih bolobson yosond taarch amidrah heregtei!hybi hynii amidral ychiraas ter bygded teriin bolon tyslah olon tymnii hybi handib orolzoh yostoi!!!bid dendyy h
iim amidraltai khun zondoosh dee! Oron suuts bolgond baigaa.
Амьд хүнийг орцны шатан доор амьдруулах ч гэж дээ төр засгийн буруу монгол хүн ингэж амьдрах ёсгүй
bidnii yduugiin gai