”Нобелийн шагналд” нэр дэвших монгол зохиолч удахгүй тодорно

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 17

2019 оны утга зохиолын салбарт "Нобелийн шагнал"-д зохиолч нэр дэвшүүлэх саналыг Монгол Улсын шинжлэх ухааны академид Шведийн нобелийн хорооноос ирүүлжээ. Нобелийн шагналд зохиолчдын нэрийг дэвшүүлж, эцсийн саналыг нэгтгэн энэ сарын 31-ний дотор Шведийн академид хүргүүлэх ёстой ажээ. 

 

Нобелийн шагналд нэр дэвшүүлэх зохиолч нь орчин үеийн утга зохиолын төлөөлөгч байх бөгөөд эдүгээ амьд сэрүүн, уран бүтээлээ туурвиж байх шаардлагатай юм байна.  Өнгөрсөн жил утга зохиолын салбарт Нобелийн шагналд Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхай нэр дэвшиж байсан билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top