Ромео, Жульетта хоёр Боливын усны мэлхийг аврах сүүлчийн найдвар

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 17

Дэлхий дээр цорын ганц үлдсэн гэж тооцогдож байсан мэлхий ганцаардахааргүй болжээ. Арван жил судлаачдын халамжин дор, тусгаарлагдан амьдарсан Ромео нэрээр алдаршсан титикака усны мэлхийд Жульеттаг нь олжээ. Боливын алс бөглүү ойн голд эрдэмтэд таван сехуэнкас буюу титикака усны мэлхийг олсон байна. Эдгээр таван мэлхийн гурав нь эрэгчин, хоёр нь эмэгчин бөгөөд сүүлийн арван жилд байгальд олдсон анхны сехэункас мэлхийнүүд юм.

 

Эрдэмтэд Ромео мэлхийд болзоот найз хайж буй зарыг нэг жилийн өмнө тавьснаар тэр олон улсад алдаршиж, бүр өөрийн гэсэн эккаунттай /Romeo/ болсон гэнэ.

 

Одоо эрдэмтэд эдгээр мэлхийнүүдийг үржилд оруулж, устах аюулаас аврахаар цагтай уралдаж байна. Боливын ойн олон төрөл зүйлийн нэгэн хэсэг болсон сехуэнкас мэлхийг аврах бодит боломж гарч ирлээ гэж эрдэмтэд баяртайгаар ярьжээ.


Шинээр олдсон мэлхийнүүд одоогоор тусгаарлагдсан байгаа бөгөөд хоёр нутагтнуудад заналхийлдэг элдэв төрлийн халдварт өвчин зэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа гэнэ. Үүний дараа Ромео Жульеттатай уулзах гэнэ.


Болив улсад амьдардаг хоёр нутагтнуудын 22 хувьд нь тодорхой хэмжээгээр устах аюул нүүрлээд байна.

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top