АТГ-аас Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж их хэмжээний зээл авсан гэх хэрэгт УИХ-ын нэр бүхий 23 гишүүнийг холбогдуулан шалгаж байгаа билээ. Тэднийг бүгдийг нь яллагдагчаар татаж, шалгах саналаа прокурорт хүргүүлээд байгаа талаар эх сурвалж өгүүлсэн юм.
Харин прокурорын байгууллагаас эхний ээлжид УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжүүлэхийг хүссэн ч парламент хүлээж аваагүй, татгалзсан байдаг.
Өөрөөр хэлбэл, УИХ-аас Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэрэгт нэр холбогдсон 23 гишүүнийг бүгдийнх нь нэрийг зэрэг оруулж ирэх хүсэлтийг тавьсан бол хуулийнхан эхлээд дээрх дөрвөн гишүүний асуудлыг эцэслэсний дараа бусад гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах саналыг оруулж ирэхээ илэрхийлсэн юм.
Тэгвэл зээл авсан хэргээр яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нар олон нийтэд ижил тайлбар өгсөн байдаг. Тухайлбал, тэд дөрвүүлээ "Бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулахад бэлэн", "Хуулийн байгууллагын дуудсан цагт нь очиж тайлбар өгнө, өгч байгаа" зэрэг тайлбарыг өгсөн билээ.
Харамсалтай нь, АТГ-аас өгсөн мэдээллээр тэд дуудсан цагт нь ирэх нь битгий хэл яллагдагчаар татах саналтайгаа танилцаж, гарын үсгээ ч зурахгүй "бултаж" байгаа гэнэ. Ганцхан УИХ-ын гишүүн Б.Ундармаа л өөрийг нь яллагдагчаар татсан албан бичигт гарын үсгээ зуржээ.
Бусад гурав нь болох Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нар өнөөг хэр нь яллагдагчаар татсан албан бичигтэйгээ танилцаж, гарын үсгээ зураагүй аж. Түүнчлэн АТГ-аас дуудсан цагт нь очоогүй, утсаа ч авахгүй байгаа гэх мэдээллийг өгч байна. Одоогоор УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нар ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.
Тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1.3-т зааснаар буюу нөлөө бүхий албан тушаалтан болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэдгээр яллагдагчаар татжээ. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол нийтийн албанд томилогдох эрхийг 5-8 жилээр хасч, 10.000-40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял оноох хуультай юм.
Сэтгэгдэл ( 5 )
наад хэдэн нэгж чинь ард түмэнд ирж тусдаг болохоос энэ ихэс дээдэсд хүрдэг юм уу.торгоод хашрах хүмүүс мөн үү.толгойгоороо ойлгоц авдаггүй хүмүүст биеээр нь мэдрүүлэх хэрэгтэй.за даа яаж ч чадахгүй байх аа
эх орноо сөнөөх бүхнийг хийсэн новшнууд. Хэлэх муу үг олдохгүй юм даа
JDU chded hariytslaga zaabal tootsoh estoi shu.ard tumen harj bga
Ундармаа юун дээр гарын үсэг зурж байгаагөө мэдээгүй л дээ. Хаха. Мэддэг ч хүн бмш. Тмйм чадвар бхгүй