АНУ-ын жүжигчин, 34 настай Кристал ди Грегорио-Бассетт залуугаасаа порно кинонд тогложээ. Харин тэрбээр гурван жилийн өмнө ажлаар сүмд очсоноор амьдралыг харах өнцгөө өөрчилсөн байна. Кристал хийдэг ажил нь түүний сэтгэлзүйд нөлөөлж, бусад хүнд ч хортой нөлөө үзүүлж байгааг ойлгосон тухайгаа ярьжээ. Тийнхүү бүсгүй кино урлагаас явж, өмгөөлөгчийн туслахаар ажиллаж эхэлсэн байна. Тэрбээр мөн сүмд номлол уншдаг болжээ.
Кристал сард 30 мянган доллар олж, тансаг амьдраад сурчихсан байсан учир ажлаа орхисныхоо дараа хүндхэн амьдарч байжээ. Тэрбээр “Fox News”-д ярихдаа “Хамгийн сүүлд зураг авалтад ороход надад маш муухай мэдрэмж төрж байсан. Зураг авалтын талбайд хүчирхийлүүлж байгаа мэт санагдаж, завсарлага дундуур би Библи уншсан” гэсэн байна.
Кристал 16 настайдаа хүүхэд төрүүлж, амьдралаа авч явахын тулд порно жүжигчин болж байжээ. Тэрбээр одоо гурван хүүхдийн ээж.
Сэтгэгдэл ( 3 )
Манай 60 тэрбумчид, ждүчид, Зандан нар тэгэж байгаад нэг гандан орох завшаан тохиодоггүй л байх даа?
Зөв л хүүхэн байна бас ч гэж.
haha tertei tergyi zodog tailah gej baisan yum baij haha genet uhaarch ed nar