Монголын тамирчид түүх бүтээж, UTV OPEN ангилалд III байрт шалгарлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 19

Авто спортын олимп хэмээгддэг “Дакар ралли” өндөрлөлөө. 

 

2019 оны нэгдүгээр сарын 06-17-ны өдрүүдэд Перу улсад үргэлжилсэн раллигийн сүүлийн гараа өчигдөр /2019.01.17/ болсон. 41 дэх удаагийн раллид 40 гаруй орны 534 тамирчин, 334 техник хэрэгсэлтэйгээр 10 өдрийн турш уралдаж, 5000 километр замыг туулсан юм. Монгол Улсаас “Дакар ралли”-д анх удаа ах дүү Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар амжилттай уралдаж, UTV ангилалд оролцсон бөгөөд манай тамирчид зорьсноо биелүүлж, өнөөдөр /2019.01.18/ финалын подиумд гарлаа.

 

Монголын баг 130 машин уралдсан "Авто" төрөлдөө 32-р байрт бичигдсэн бол UTV OPEN ангилалд ГУРАВДУГААР байрт шалгарав.

 

Багийн бүрэлдэхүүнд багийн ахлагч, чиглүүлэгчээр Ө.Бямбадэлгэр, жолоочоор Ө.Бямбацогт, Техникийн бүрэн бүтэн байдлыг хангагчаар Б.Баттөр нар ажилласан бол спортын сэтгүүлч Б.Онон Монголын хэвлэл мэдээллийнхнээс анх удаа албан ёсны эрхтэйгээр раллиг сурвалжилсан юм.

 

Бартаа, саад ихтэй амаргүй уралдааны 10 гарааг дуусгаж чадалгүй дундаас нь өндөрлүүлсэн тамирчин олон бий. Харин Монголын тамирчид 10 өдрийн гараанд бүгдэд нь амжилттай өрсөлдөж, барианд орж ирснээр авто спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээлээ. Баг тамирчдадаа халуун баяр хүргэе. 



 

"Дакар ралли"-г сурвалжилж буй, спортын сэтгүүлч Б.Ононгийн дамжуулснаар тамирчдыг сэтгэгдлийг хуваалцаж байна.  

 

ОУХМ Ө.БЯМБАЦОГТ: АРЫН ӨРСӨЛДӨГЧ ОЙРХОН БАЙЛАА

 

-Машин халсангүй, ямар ч асуудал гарсангүй. Гэхдээ л 100 км гэж хэлж болохооргүй бүх бартаа саадыг багтаасан байна. 90 хувь нь элс. Хад чулуу, жалган дундуур их явлаа. Зарим нэг оролцогч элсэн дундуур явахын тулд хийгээ сулласан учир замын дунд хэсэгт дугуйгаа хагалчих гээд явж чадахгүйд хүрч байна. Бид хоёрын хувьд дундаж дугуйн хийтэй явсан болохоор аль аль замаа саадгүй туулж, барианд орж ирлээ. Арын өрсөлдөгч ойрхон байсан. Сайн явлаа. Зорьсон зорилго маань биеллээ.


ОУХМ Ө.БЯМБАДЭЛГЭР: ИЙМ ХҮНД ЗАМЫГ ТУУЛСАНДАА БАЯРЛААД УЙЛМААР БАЙНА

 

-Сэтгэгдэл маш өндөр байна. Хоёр дахь удаагаа Дакарт "Finish" хийж байна. Энэ удаа Монгол Улсаас 100 хувь бүрэн бүрэлдэхүүнээрээ баг бүрдүүлэн оролцлоо. Хүмүүст үзүүлэх ёстой зүйлсээ үзүүлж, өмнөх алдаа дутагдлаа зассан байх. Дакарт уралдах хүсэлтэй байгаа тамирчдадаа бүх мэдээллийг газар дээрээс нь шууд өгч чадлаа. Зам нээлээ. Үүний үр дүн өнөөдөр гарч байна. Бид хичээлээ. Монгол хүний тэсвэр тэвчээрийг харуулахыг хүссэн. Биднээс илүү өндөр амжилт гаргах залуус Монголд маань олон байгаа гэж найдаж байна. Бүгдээрээ энд ирж уралдан, бидний гаргасан мөрөөр Дакарт өрсөлдөөрэй. Арван өдрийн турш өдөр, шөнөгүй нойроо хасан, биднийг дэмжсэн бүх үзэгчдэдээ баярлалаа. Та бүхнийхээ итгэл найдварыг алдахгүйгээр уралдахыг зорьж, өдөр бүр хичээж байлаа. Монголчуудынхаа өгсөн эрч хүчээр барианд амжилттай орлоо. Дараа дараагийн уралдаанд оролцох бодол байна. Болж өгвөл жил бүр Дакарт ирж уралдах хүсэл их байна. Хамгийн гол нь дүүтэйгээ нэг баг болж, энэ амжилтыг гаргасандаа баяртай байна. Дакарын хүнд хэцүү замыг туулсандаа баярлаад уйлмаар санагдаж байна.


Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Agar(66.181.184.68) 2019 оны 01 сарын 19

Mundag bna. Sain bna zaluusaa.

0  |  0
Гэхдээ...(66.181.189.241) 2019 оны 01 сарын 21

Сайн бна, гэхдээ энэ ангилалдаа 3-д орж бгаа нь үнэн боловч энэ нь дэлхийн хэмжээний амжилт огт биш. Мотоциклоор эсвэл машины ангилалд ядаж эхний 10-д багтвал харин дэлхийн бүх авто мото сонирхогчид шүтэх болно, машин үйлдвэрлэгчүүд та 2-ыг булаалдаж эхэлнэ шүү. Дакарт хэдэн жилийн өмнө анх Монголын мотоциклын тамирчин оролцож байсан шүү

3  |  1
Эрдэнэ.С (202.126.89.179) 2019 оны 01 сарын 19

Уухай

0  |  0
Отгонжаргал(66.181.161.40) 2019 оны 01 сарын 19

mongolchuud iim mundag

0  |  0
Admin(202.70.34.30) 2019 оны 01 сарын 19

Mundag zaluuchuud bn. Amjilt husie

2  |  0
Ч.БАТЗОРИГ(112.72.11.109) 2019 оны 01 сарын 19

Сайхан байна аа...

0  |  0
b(64.119.25.86) 2019 оны 01 сарын 19

mundag bn amjilt

3  |  0
Chimeddorj hulan(149.167.199.110) 2019 оны 01 сарын 19

Ymar mundag ym be ochoo ih amjilt hvsi oligtoihon toroosn haraad hogjvvleed ogwol manai zaluus vnheer mundag shvv

1  |  0
ooo(202.9.44.222) 2019 оны 01 сарын 19

ooo saixaaaan

1  |  0
сайхаан сайхан(202.9.45.161) 2019 оны 01 сарын 19

ҮЗҮҮЛЭЭД ӨГЧЭЭЭ

1  |  0
Goyo shuu(178.197.234.219) 2019 оны 01 сарын 19

Гоё шүү залуусаа. Eurosport р гарч байгааг харах бахархалтай байлаа. Хэдэн багаас 3 т орсныг хэлж өгөөч?

2  |  0
Зочин (66.181.179.159) 2019 оны 01 сарын 18

Уууухай

0  |  0
zochin(202.179.26.24) 2019 оны 01 сарын 19

mundag bna ,amjilt chuseei

4  |  0
Top