Залуу зохиолч Батболдын Золжаргалын бүтээл "Ураг" роман удахгүй худалдаанд гарах аж. Тус романыг нэгэн залуугийн бодит амьдралаас сэдэвлэн бичсэн бөгөөд залуу насны амьдралын алдаа оноо, уналт, босолт, бартаа донсолгоотой амьдралын тухай өгүүлжээ. Хүний хувь заяаны тухай роман гэж тодорхойлж болно. Зохиолын гол дүр болох залуугийн амьдралаар дамжуулж, нийгмийн болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг уран сайхны хэлбэрт оруулж бичсэнийг зохиогч тодотгожээ.
Сэтгэгдэл ( 0 )