Эдгээр амьтдын эзэн нь гэрийн тэжээвэр амьтдынх нь зураг өөрийнхөөс нь илүү лайк авч байгааг анзаарснаар тэдэндээ зориулан цахим хаяг нээжээ. Эдгээр хөөрхөн амьтдын зураг хүмүүст аз жаргал бэлэглэж, гунигтай үед сэтгэл санааг нь өргөдөг. Хувийн аккаунттай, хамгийн алдартай, хамгийн ер бусын амьтдын цахим хаягтай танилцан, дагагч нь болж, амьдралын баяр баясгаланг мэдрээрэй.
Английн ангор туулай Валли ер бусын чихээрээ алдартай. Урт, сэвсгэр чихтэй энэ туулай зурган дээр гоё гарах чадвараараа ч алдартай аж. АНУ-ын Массачусетсд амьдардаг Валли туулай байцаа, жимс жимсгэнэ идэх дуртай.
Хөөрхөн эгч, дүү гахайн торойнууд болох Присцилла, Попплтон нар олон мянган дагагчтай. Хайр хүрэм тооройнууд Флоридад амьдардаг. Тэд янз бүрийн гоёлтойгоор зургаа авахуулах дуртай. Камерын өмнө пооз авч сурсан торойнууд дулаан хөнжилд тухлан унтах дуртай гэнэ.
@cute_bubu
Бубу бол Сингапурын алдартай шиншилла. Тэр коктейл уух, бөмбөр тоглох дуртай. Бубугийн эзэн түүний зургуудыг тун мэдрэмжтэй авдаг. Бубугийн зургийг харсан та шиншиллагийн арьсаар хийсэн шуба худалдаж авах хүсэлгүй болно.
Жек гэх энэ тоть Бразилд амьдардаг. Тэр хөлбөмбөг тоглох, тоглоомон динозавртай ярилцах дуртай гэнэ. Тотины эзэн Жекийн зургийг баяр болгоноор илүү гоёор авч, цахим хуудсанд нь нийтэлдэг.
Титикака усны мэлхий Ромео энэ төрлийн мэлхийнээс дэлхий дээр үлдсэн цорын ганц нь гэж тооцогдож байсан билээ. Эрдэмтэд түүнийг 10 жил анхааран халамжилж байсан бол саяхан Боливын алс бөглүү ойгоос таван титикака усны мэлхийг олжээ. Тэдний хоёр нь эмэгчин мэлхий тул Ромеод Жулеттаг нь олж өгсөндөө эрдэмтэд баяртай байгаа аж. Одоо титикака усны мэлхийнүүдийн үр удам тасрахааргүй болжээ.
@tomiris_zoo_queen
Шимпанзе Томирисыг Алматы хотын амьтны хүрээлэнгийн хатан хаан гэдэг. Түүнийг бизнесмен Марат Омаров харж хандан, долоо хоног бүр хооллож, тоглодог. Мөн Томирист массаж хийж өгдөг гэнэ. Шимпанзе хариуд нь түүнийг үнсч, хамт селфи хийдэг ажээ.
@turbo_thehedgehog
Африк зараа Турбо Японд амьдардаг. Тэр зөөлөн эд зүйл, сав суулга, тоглоомонд дуртай. Зарааны эзэн Эшли Чиу хүмүүсийг баярлуулахын тулд Турбогийн зургийг янз бүрээр авахаасаа залхуурдаггүй.
Аварга том махчин загас Deep Blue буюу Гүн хөх хүртэл хувийн аккаунттай гээд бод доо. Тэр 2.5 тонн жинтэй, 6 м орчим урттай. Гүн хөх аварга загасанд эрдэмтэд 20 жилийн өмнө тэмдэг тавьж, нэр өгчээ. Хэдхэн хоногийн өмнө түүнтэй маш ойр таарч, дөхөж очин, зургаа авахуулсан шумбагчийн хэлснээр махчин загас хээлтэй байж магадгүй аж. Учир нь тэр их таргалсан харагджээ.
Сэтгэгдэл ( 0 )