Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан "Рекат Монголиа" ХХК-ийн дансаар “Алтан Дорнод Монгол”-ын захирал Т.Ганболдоос 4 сая ам.долларын хахууль авсныг шалгах үүднээс шүүхээс нэг сарын хугацаатай хорих шийдвэр гаргаад байгаа.
Шүүхийг шийдвэртэй холбоотойгоор Д.Дорлигжавын өмгөөлөгч Э.Амархүү, Т.Мөнх-Оргил нар сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Тэд Т.Ганболд “Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцохдоо олон хуудас материал авчирсан боловч ганцхан хуудас материалд тулгуурлан мэдээлэл өгсөн. Гэрээний нэгхэн зүйл, заалтыг баримтлан мэдээлэл өгөх нь зохимжгүй. Энэхүү хавтаст хэрэгт холбогдох гэрээ, холбогдох мэдээллийг бүрэн өгөх байсан” гэсэн юм.
Мөн “2011.08.04-нд байгуулсан ерөнхий гэрээ, түүнтэй холбогдох захидал харилцаанд тулгуурлан үзвэл дээрх гэрээний үнийн дүн 18 сая ам.доллар биш. 23 сая ам.доллар болно. Энэ талаар манай үйлчлүүлэгч Д.Дорлигжав дэлгэрэнгүй тайлбарласан. Тэгэхээр хэн нь үнэн ярьж байгаа нь тодорхой болно. Одоогоор Д.Дорлигжавыг тухайн үед төрийн өндөр албан тушаал эрхэлж байсан учраас гэмт хэрэг дахин үйлдэж болзошгүй гэдэг үндэслэлээр цагдан хориод байна. Хууль хүнийг эрхэлж байсан ажлаар нь ялгаварлан харьцаж болохгүй. Тэгэхээр Д.Дорлигжавыг цагдан хорих ямар ч үндэслэл байхгүй” хэмээн тайлбар хийлээ.
Сэтгэгдэл ( 2 )
Хамсаатан Элбэгдорж нь Шеведээс улс төрийн оргонол гуйж хүсэлт гаргасан гэнэ ээ.Хамсаатан Элбэгдорж нь Шеведээс улс төрийн оргонол гуйж хүсэлт гаргасан гэнэ ээ.Хамсаатан Элбэгдорж нь Шеведээс улс төрийн оргонол гуйж хүсэлт гаргасан гэнэ ээ.
Нэг биш бүх материалаа дэлгэсэн бол харин бүр балрах байсан юм биш үү.Хуулийн хүн тул цагдан хорьж байна гэж юу гэсэн үг бэ?Одоо хоригдож байгаа хүмүүс бүгд хуулийн хүмүүс юм уу.Энэ хоёр өмгөөлөгч ч хол явахгүй хоёр байна даа.Луйварчидыг өмгөөлж хамгаалах хэцүү дээ.