Япон анх удаа хиймэл солирын бороо оруулна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 19

Түүхэнд анх удаа хиймэл солирын бороо оруулах үүрэгтэй хиймэл дагуул бүхий пуужинг өнөөдөр /2019.01.18/ хөөргөлөө гэж Японы эрдэмтэд мэдээлэв.


Токио хотноо төвтэй стартап “захиалгаар од харвах” гэх нэртэй үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор бичил хиймэл дагуул бүтээн, ийнхүү анхны туршилтаа эхлүүллээ. Хиймэл дагуулын агаар мандалд аваачих хурц гэрэлтэй жижиг хэмжээний бөмбөлгүүд солирын бороог санагдуулах гэнэ.

 

Пуужинд байрлуулсан нийт долоон бичил хэмжээний хиймэл дагуулын нэг нь өнөөдөр үд дунд дэлхийн тойрог замд орсон бөгөөд үлдсэн зургаагийнх нь дохиог хүлээж байна гэж Японы сансар судлалын агентлаг мэдээлжээ.

 

Хиймэл солирын бороо оруулах  санаачилга гаргасан “ALE” стартап компани  2020 оны хавар Хирошима хотын тэнгэрт солирын шоу хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь сансарт хийж буй анхны шоу болох юм. Нэг хиймэл дагуулд 400 жижиг хэмжээний бөмбөлөг байрлуулсан ба тэдгээрийн химийн томьёог чандлан  нууцалж байгаа гэнэ. Нэг арга хэмжээнд 20 орчим бөмбөлөг хангалттай тул нийт 20-30 шоу хийх боломжтой аж.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top