Нийслэлийн Засаг даргын захирамж болон холбогдох хууль, тогтоомжийн дагуу нийслэлд цэргийн бүртгэл энэ сарын 4-21-ний өдрүүдэд үргэлжилж байна. Цэргийн бүртгэлд 65 нас хүртэлх насны бэлтгэл офицерууд, 18-50 насны цэргийн үүрэгтэн, 50 нас хүртэлх цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд хамрагддаг.
Нийслэлийн хэмжээнд өчигдрийн байдлаар /2019.01.20/ цэргийн бүртгэлд бүртгүүлэх ёстой нийт иргэдийн 71.2 хувь нь хамрагдаад байгаа бөгөөд бүртгэл дуусахад нэг хоног үлдээд байна. Иймд холбогдох байгууллагаас идэвхтэй хамрагдахыг уриаллаа. Цэргийн бүртгэлд бүртгүүлж байгаагүй, жил өнжсөн хүмүүс ямар нэгэн торгууль төлбөргүй бүртгүүлж байгаа. Харин энэ жилийн бүртгэлд хамрагдахгүй бол 100 мянган төгрөгөөр торгохоор заажээ.
Сэтгэгдэл ( 0 )