Олон нийтийн сүлжээнд орцондоо цахилгаан шат хүлээн зогсож байгаа эмэгтэйн биед халдаж, дээрэмдэж байгаа дүрс бүхий бичлэг цацагдаж, шуугиан тариад байна. Энэхүү хэрэг Баянгол дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сити" хотхоны 18 дугаар байранд болсон юм. Тодруулбал, тус байрны орцны камерын бичлэгт эмэгтэйг араас нь боож унагаж, хэд хэдэн удаа цохиж эд зүйлсийг нь булаан авч зугтаж байгаа нь үлджээ.
Тэгвэл цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж, гэмт этгээдийг зургаан цагийн дотор саатуулсан байна. Энэ сарын 19-ний өдөр 17.25 цагт "Охин маань гэртээ орох гэж байгаад эрэгтэй хүнд зодуулж дээрэмдүүлсэн байна" гэсэн дуудлага мэдээллийг хохирогчийн аав өгчээ. Тус дуудлага мэдээллийн дагуу харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс шуурхай ажиллаж Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн тасгийн алба хаагчид уг гэмт хэргийг үйлдсэн эрэгтэй 29 настай, Б-г Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 22.25 цагийн үед дайчлан баривчилсан талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Сэжигтэн Б нь өмнө нь буюу 2016 онд "дээрэмдэх" гэмт хэргээр ял шийтгэл эдэлж байсан ба 2018 онд мөн дээрмийн гэмт хэргээр цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан оргодлын бүртгэлтэй байжээ.
Сэтгэгдэл ( 15 )
Гудамж тайлбайг гэрэлтэй болгож маш сайн камержуулах мөн оройн цагаар цагдаагийн эргүүл гарч байвал зүгээр, залуучуудын бүлэг гэмт хэрэг ялангуяа юүдэнтэй малгай өмссөн дээрэмчин хулгайч нар шиг юм нууд их харагдах боллоо
Эрэн сурвалжилж байсан юм бол дээрэм хийхийг нь хүлээлгүй эртхэн барьж байхгүй юугаа хийсийн, та нарын л буруу байна шүү дээ, цээжээ дэлдэх хэрэг юу байна ?!?
Арчаагүй юм.Тэгж л таарна.
kamergvi gazar ushuu yuch xisen yum bilee yagaad yridn barij awaagvi syl yawyylaad bsan bn a
Дахин дээрэмдэх хүртэл нь хаячихсан байсан юм бишүү.
яг эрэн сурвалжил бсан уу. иймэрхүү нѳхдүүд гадуур сул л явж бдгийн жишээ. Саяны охинд халдсан бичлэг сошиалд тавигдсанаар л илрэх шиг боллоо доо.
Дээрэм хийж байсан этгээдийг сул тавьж явуулна.Дахин гэмт хийлгэж байр сүр сүндэр болж барина.Эржэ сурвалжилж байсан нь үнэн юм бол урд нь барьж байхгүй юу хийж байсан юм.
Sejigiin muu svg. Shuud al.
90 оны хүн үндэстнүүдийн нэг. Энэ 90 оны мал аж агуйнуудыг албадан засан хүмүүжүүлээчээ. Хулгай дээрэм хүчин хүн алах бүх бузар муу муухайг энэ үеийнхэн хийж байна. Хүчээр бүгдийг нь хүмүүжүүлж хууль сурталчлах хэрэгтэй. Энэ үеийнхэн бушуу далд ороосой. Монголоо энэ 90 оныхоос л авар!