2018 оны аравдугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хурд” хорооллын “Кэй Эйч” апартментийн 11 давхраас 22 настай, загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ унаж, нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Хэргийн шалгалтын ажиллагаа дуусч, хавтаст хэргийг прокурорын байгууллага хянаж байгаа ба задлан шинжилгээгээр "Талийгаач Ч.Чамин-Эрдэнэ нь нас барахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, түүний үхэлд гадны нөлөө байхгүй" гэх дүгнэлт гарсан байдаг. Энэ дүгнэлтийг талийгаачийн ар гэрийнхэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба тухайн үед талийгаачийн өмсч явсан хувцас, хэрэглэлийг Швейцарь улсад шинжилгээнд оруулахаар болсон байна.
Ингэхдээ талийгаачийн ар гэрийнхэн, хувцаснаас илэрсэн шүлсний шинжилгээ, хувцасны урагдалтыг тодорхойлох, биологийн шинжилгээ хийх, зулгарч хуурсан арьсыг тодорхойлох зэрэг таван төрлийн шинжилгээ хийлгэхээр болжээ. Шинжилгээ хийлгэхэд 2800 евро шаардлагатай байгаа тул хандивын данс нээжээ.
Сануулахад, загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн нас барсан өдөр хэргийн газраас 47 кадр зураг авч, талийгаачийн гарын хээг баталгаажуулан авсан байдаг. Мөн хэргийн газраас "Винстон" тамхины иш, хайрцаг болон "Калтанберг" шар айрагны шил гэх мэт зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч, хавтаст хэрэгт хавсаргасан гэдэг мэдээллийг албаныхан өгдөг.
Сэтгэгдэл ( 2 )
11 davxaraas unaj nas barsan gedgiig tanai site yamar notlox barimtaar batlasan bolood ingej medeelel taraagaad bgaagaa todorxoi tailbarlana uu??? Battai notlogdoogui xergiin talaar UNASAN gej bichix ni ZAXIALGATAI BICHLEG shig xaragdaad bn. ZAXIALAGCHAA NER USTAI NI TODORXOI ZARLAXIIG XYSIE!!!!!!!!!!
11 davharaas unaagui ezentei hereg aluurchid ni todorhoi baihad amruugaa mungu chihuulcheed hutsahgui shuu novshnuudaa