Найман сая төгрөгийн хохиролтой малын хулгайн гэмт хэргийг илрүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 01 сарын 21

Дорноговь аймаг дахь  цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгээс “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Таван эрдэнэ” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгууллаа.

 

Энэ арга хэмжээний хүрээнд эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ч.Наранбаатар, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Дарханбаатар нар сумдын хэсгийн төлөөлөгч нартайгаа хамтран 14 хоногийн хугацаанд Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр аймгийнхаа Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт сум, мөн Хэнтий аймгийн Галшар сумдын удирдлагуудтай уулзалт зөвөлгөөн  байгууллаа. Үүний үр дүнд, сумдуудад үйлдэгдсэн 8-н холбогдогчтой, найман сая гаруй төгрөгний хохиролтой, найман удаагийн  үйлдэлтэй малын хулгайн гэмт хэргийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгаж байна.

 

Иргэд та бүхнийг малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(211.36.151.93) 2019 оны 01 сарын 23

Идвэхи санаачлагатай ажилласан алба хаагч нарыг шагнах хэрэгтэй.

0  |  0
Top