Жүжигчин А.Гэрэлцэцэгийн “Халх эхнэр” makeup

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 21

“Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг “Соёлын довтолгоо” киноны нээлт дээр тун өвөрмөц нүүр будалт хийлгэж ирэв. Түнтгэр мөр, урт ханцуйтай дээлтэй хоршдог халх эхнэрүүдийн хацрын энгэсэг гоёлыг санагдуулам нүүр будалт олны анхаарлаас хол өнгөрсөнгүй.

 

Нөхөрт гарч, эхнэр болсноо илтгэдэг хувцас, гоёлтой хоршдог хацрын улаан “товч”-ийг нүүрэн дээрээ тамгалсан нь жүжигчин бүсгүйг нөхөрт гарч, эхнэр болсноо зарласан үйлдэл боллоо гэж хардах хүмүүс ч байна. Жүжигчин А.Гэрэлцэцэг “Маск” продакшны шинэ бүтээл “Соёлын довтолгоо” кинонд сумын эмчийн дүр бүтээсэн юм.

 

“Соёлын довтолгоо” уран сайхны кино өнгөрсөн бямба гаригт /2019.01.19/ нээлтээ хийсэн ба бүх кино театруудад гарч байна.


 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (66.181.161.74) 2025 оны 03 сарын 13

Saihan bnaa huurhun ch baina

1  |  0
Зочин(202.126.89.131) 2025 оны 03 сарын 13

Хөөрхөн байна. Бүгд шилдэгүүд

1  |  0
Баяраа(66.181.161.85) 2025 оны 03 сарын 13

Мундаг бүгд

2  |  0
Үзэгч(202.9.45.239) 2025 оны 03 сарын 13

Зохихгүй бна хацар нь унжаад солонгос нөхөрт гарсангууд бас ингэдэг юм билээ

3  |  3
Close menu