СҮҮЛЧИЙН ИНЭЭМСЭГЛЭЛ: Эмгэнэлт явдал тохиолдохын өмнөх зургууд

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 21

Алдартай шоунууд дээр зөн билэгтнүүд хүмүүсийн зургийг хараад тэдэнд юу тохиолдсоныг хэлдэг. Харин эдгээр зурагт гайхаад байх зүйл юу ч байхгүй. Ийм зургийг хэн ч "Instagram"-даа хийдэг. Гэхдээ эдгээр хүмүүст эмгэнэлт явдал тохиолдож, тэдний инээсэн зураг амьдралынх нь сүүлчийн кадр болж үлджээ. 

Улыбка смерти: фото, сделанные за мгновение до несчастья

Энэ зургийг 2014 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр авахуулжээ. Зураг дээр 21 настай Крис Кремерс, 22 настай Лизанн Фрун нар байна. Тэд Панамын ширэнгэн ойгоор явж байхдаа инээмсэглэн зургаа авахуулсан. Харин 10 долоо хоногийн дараа тус нутгийн нэгэн эмэгтэй хоёр бүсгүйн нэгийнх нь цүнхийг олжээ. Сураггүй алга болсон тэдний утас, камер зэрэг нь байсан аж. Тэд хоёулаа Голландын болон Панамын цагдаагийн газар руу залгахаар олон удаа оролдсон байжээ. Гэвч сүлжээ муу байсан учир чадаагүй аж. Хоёр бүсгүйн нэгийнх нь утасны цэнэг дөрөвдүгээр сарын 5-нд, нөгөөгийнх нь 11-нд дууссаныг тогтоожээ. Нэг бүсгүйнх нь 33 орчим яс, нөгөөгийнх нь ботинктой хөлнөөс өөр юу ч олдоогүй аж. Тэдэнд юу тохиолдсоныг одоог хүртэл тогтоож чадаагүй.

2017 оны хоёрдугаар сарын 13-нд 13, 14 настай Либерти Жерман, Эбигейл Уильямс нар Индианад гүүрээр зугаалж яваад хэрцгийгээр алагдсан байжээ. Тэдний цогцсыг дараа өдөр нь гүүрнээс нэлээд хол зайтай газраас олсон байна. Нэгийх нь утсан дээр байсан энэ зургаас өөр ямар ч таамаг, нотолгоо олдоогүй байгаа аж.

Амиа алдсан охин Либерти энэ хүний зургийг авч, хоолойг нь бичсэн байжээ. Уг эрэгтэй «Уулын бэлд» гэж тодоор хэлсэн байсан аж. Мөн оны есдүгээр сард сүх барин хүмүүс рүү заналхийлсэн эрэгтэйг баривчилжээ. Түүний гадаад төрх Либерти охины дарсан зурагтай төстэй байсан гэнэ. Энэ эрэгтэй одоо шоронд байгаа аж. Цагдаа нар түүнийг хоёр хүүхдийг хөнөөсөн хүн мөн эсэхийг шалгаж байгаа аж.

2008 оны зургадугаар сарын 4-нд Трэвис Александрыг усанд орж байхад найз бүсгүй Жоди Энн Ариас нь энэ зургийг даржээ. Тав хоногийн дараа Трэвисийн цусанд будагдсан цогцсыг угаалгын өрөөнөөс нь олсон байна. Түүний биед хутганы 29 шарх байжээ. Залуугийн толгойг нь тасдсан байсан аж. Мөн найз бүсгүй нь түүний толгой руу буудсан байжээ. 2014 онд бүсгүйд бүх насаар нь хорих ял оноосон байна.

Сургуулиараа бөөнөөрөө авахуулсан энэ зураг 1991 оных. Энэхүү кадрын дараахан зураг дээр байгаа Америкийн нэгэн сургуулийн сурагчид болох Эрик Харрис, Дилан Клеболд нар 12 сурагч болон нэг багшийгаа хөнөөжээ. Тэд зургийн зүүн дээд буланд зэвсгээр камер руу шагайж байгаа мэт үйлдэл хийн сууж байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(66.181.161.82) 2019 оны 01 сарын 21

Алуурчид сэтгэцдээ юмтай гарууд байдаг.

0  |  0
Top