Амжилт гэдэг хүн бүрийн хувьд өөр өөр, мөн харьцангуй ойлголт билээ. Амжилтанд хүрэхэд маш их хөдөлмөр, хатуужил, тэвчээр шаарддаг. Амжилттай эмэгтэй зүгээр л өглөө сэрээд бүх зүйлтэй болчихдоггүй. Тэд зорилгодоо хүрэхийн тулд хөлс, хүч, нулимс бүхнээ зориулдаг. Амжилттай хүмүүсийг үр дүнд хүргэдэг хэд хэдэн түгээмэл дадал зуршил байдаг ажээ. Эмэгтэй та өөрийн амьдралыг илүү элбэг хангалуун болгохыг хүсч байвал дараах дадлуудыг мөрдөж үзэхийг санал болгож байна.
Амжилттай эмэгтэй боловсрол бол хүч гэдгийг мэддэг. Энэ нь зөвхөн сургуулиас мэдлэгийг авна гэсэн үг биш юм. Амьдрал өөрөө жинхэнэ мэдлэг. Амжилттай эмэгтэй санхүү, хөрөнгийн зах зээл, болон бусад амжилтанд хүрэх чухал зүйлсийг сурахад цаг гаргадаг. Тэд илүү их мэдлэг олж авах, өөрсдийн мөрөөдөлдөө хүрэх хөшүүрэг болгох үүднээс ихэнх чөлөөт цагаа сурахад зарцуулдаг.
Зорилго том, жижиг байхаас үл хамааран тэд хамгийн сайнаараа хичээдэг. Эхлээд жижиг зорилгуудаас эхэлж түүндээ хүрсний дараа томоохон зорилгуудыг өмнөө тавьдаг. Таны "хэн бэ" гэдгийг зорилго тодорхойлох учир энэ нь маш чухал юм.
Өдөрт хийх зүйлээ бичиж тэмдэглэх, зохион байгуулалт сайтай хандлагаа хадгалах нь амжилттай эмэгтэйд маш чухал. Тэмдэглэл хөтлөх талаар Neen James өөрийн дадлыг хуваалцахдаа "Миний амжилтын номер нэг дадал бол өглөө болгон хамгийн чухал гэж үзсэн, юу ч болсон хийх ёстой гурван зүйлээ тодорхойлж бичихэд 15 минут зориулдаг гэжээ. Ямар нэгэн юмыг эхлэхээсээ өмнө бүгдийг зохион байгуулсан байх ёстой. Эмх замбараагүй ажлын байр эмх замбараагүй сэтгэлгээнд хүргэнэ. Өөрөөр хэлбэл та зорилгоо тодоор харж чадахгүй гэсэн үг.
Ямар ч хүчтэй эмэгтэй амьдралын тойрогт барьц алдах нь бий. Заримдаа мэдрэлийн ядаргаанд хүргэмээр маш олон үүрэг хариуцлага, даалгавраа тэнцвэртэй авч явах нь тэдний хувьд асуудал болдог. Тиймээс өөрийнх нь стрессийг удирдахад туслах, халамжлах гэр бүл, найз нөхөдтэйгөө үргэлж холбоотой байх хэрэгтэй шүү.
Амжилттай эмэгтэй бүтэлгүйтсэн ч зорилгодоо хүрэх зүг явсаар л байдаг. Тэд бүтэлгүйтэл бол өсөж хөгжих гол үндэс гэж боддог. Алдаа тэдний болих эсвэл буцах шалтгаан болдоггүй, тэд өөрсдөдөө өндөр босго тавьж, түүнийгээ давснаар нь аз жаргалтай, сэтгэлийн хаттай, хүчтэй болдог ажээ.
Та ажиллах хэнээтэй байсан ч өөртөө амрах цаг заавал гаргаарай. Амжилттай эмэгтэй өөрийн завгүй ажлын хуваарьтаа ч амрах цагийг оруулдаг байна. Иога, бясалгал, дугуй унах, зураг зурах зэрэг өөрийгөө халамжлах, хайрлах зүйлсийг хийж хэвших нь тэдний хувьд нэн тэргүүнд тавих зүйл юм.
Шинэ газар хооллох ч юмуу, ажил руугаа өөр замаар явах зэргээр амьдралаа сонирхолтой болгох зүйлийг шинээр сэтгэж, хийж байгаарай. Шинэ зүйл хийх нь амьдралыг амттай болгодог гэдгийг тэд мэддэг. Мэдэхгүй зүйл гараад ирвэл түүнийг хайрцагнаас гадуур гарах боломж, дохио гэж харах хэрэгтэй шүү.
Өөр эмэгтэйчүүдийг өрсөлдөгч гэж харахаас илүү амжилттай яваа эмэгтэй тэднийг бизнесийн хамтрагч, найзууд гэж хардаг. Тэд бусдыг харьцуулах нь ямар ч утгагүй зүйл гэж үздэг бөгөөд харин үүний оронд хамтрах нь ашигтай гэдгийг мэднэ. Бусдын чадварыг өөрийгөө хөшүүрэгдэх гол зэвсэг гэж эерэг өнцгөөс хараарай.
Амжилттай яваа эмэгтэйчүүд бусдад туслах, багаараа ажиллах нь нэг хүний ажлын бүтээмжээс хамаагүй илүү үр дүнтэй гэдгийг мэддэг. Өөрөөр хэлбэл урагш явахын тулд бусдад туслах нь зүйтэй. Бусдад туслах нь өөрсийн амьдралыг гэрэл гэгээтэй болгож буйн нэг хэлбэр юм.
Өдөр бүр сайхан байхгүй нь ойлгомжтой. Гэхдээ энэ чинь ертөнцийн төгсгөл биш шүү дээ. Амжилттай эмэгтэй аль болох юмс үзэгдэлд эерэг хандлагаа хандаж байдаг. Эрүүл оюун ухаан гэдэг зорилго, мөрөөдөлдөө хүрэх гол түлхүүр билээ.
Эх сурвалж: Oyuna”s blog
Сэтгэгдэл ( 0 )