Берлинд загварын долоо хоног болж байгаа билээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд Германд “Maybelline” бренд “Make-Up That Makes It In New York” шоуг зохион байгуулжээ. Энэ үеэр “Victoria”s Secret”-ийн сахиусан тэнгэр байсан Бразилын модель Адриана Лима тайзан дээр гарч ирж фэнүүдээ баярлуулсан байна.
Өдгөө 37 настай Адриана Лима 19 жил “Victoria”s Secret”-д ажиллаж, дэлхийн алдартай эмэгтэйчүүдийн нэг болсон билээ. Адриана хэдхэн сарын өмнө “Зодог тайлсан” юм.
Сэтгэгдэл ( 0 )